2014 оны хамгийн тансаг машинууд

Үнэтэй биш гэхээр та заавал хурд хуч, загвар муутай ердийн эсвэл хуучин машин авч унах шаардлагагүйг Америкын автомашин үнэлгээний Kelley Blue Book компани харуулж 25 мянган доллар болон түүнээс доош өртөгтэй, энэ оны хамгийн тансаг 5 машинуудыг нэрлэж байна.

5.Chevrolet Camaro Coupe – 24,640 ам.доллар

Нэрэндээ таарсан сайхан хийцтэй догшин хүлэг Camaro.

1967 онд General Motors-оос гараагаа эхэлж, 2002 онд үйлдвэрлэхээ больсон ч 2010 оноос дахин худалдаанд гарах болсон билээ. 2014 оны загвар нь 323 морины хүчтэй, V6 хөдөлгүүртэй. Хэрэв танд 25 мянга бага санагдаад байвал илүү хүчтэй, сайн үзүүлэлтэй нь 60 мянган доллар хүртэл байгаа.

4.Volkswagen GTI – 24,619 ам.доллар

2 хаалгатай энэхүү загвар маань 200 морины хүчин чадалтай, 4 цилиндрийн хөдөлгүүртэй, 8 чанга яригчтай. Ердийн 2 хаалгатай машинуудыг бодвол илүү спортлог, Европ төрхтэй тансаг унаа гэж хэлж болно.

3.Jeep Wrangler – 22,195 ам.доллар

Энэ хүлэг таны төлөө шороо тоосыг ажрахгүй туулах зуураа өөрийг тань өнгөлөг харагдуулж бас чадна. 285 морины хүчин чадалтай, V6 хөдөлгүүртэй, автомат болон механик хөдөлгүүртэй.

2.Ford Fiesta ST – 21,298 ам.доллар

Шинэхэн Форд маань 197 морины хүчин чадалтай, 4 цилиндрийн хөдөлгүүртэй. Мөн өмнөх Fiesta загваруудаа бодвол илүү спортлог дугуй нь танд хурд хүчний гайхамшгийг мэдрүүлнэ.

1.ScionFR-S – 25,455 ам.доллар

Үнэлгээний компаний зүгээс тус загварыг 2 дахь удаагаа энэ жагсаалтын тэргүүнээр нэрлэж байгаа ажээ.

FR S загвар үргэлж 25 мянгаас доош үнэтэй худалдаанд гардаг байсан бол шинэхэн загвар нь тус жагсаалтын хамгийн үнэтэй мөн 25 мянгаас дээш өртөгтэй ганц хүлэг нь юм. Жинхэнэ жолоочдод зориулсан гэх энэ загвар 200 морины хүчин чадалтай, 4 цилиндрийн хөдөлгүүртэй бөгөөд автомат хөдөлгүүрийг илүү 1,100 доллараар суурилуулж болно гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих