Осолтой холбоотойгоор 10-аад хүнийг шалгахаар Дорнодод авчирчээ

матадДорнод аймгийн Матад сум дахь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тосон уул-XIX талбай дахь нефть цуглуулах, олборлох, ялгах, дамжуулах, ачих “Та-1” байгууламжид гал гарч, дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүн түлэгдэж, газрын тос ачиж байсан 10 машин шатсан ослын талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тэнд ажиллаж буй Ажлын хэсгийн эх сурвалжтай холбогдож зарим нэг мэдээлэл авлаа. “Та-1” байгууламж нь газрын гүн дэх 300 гаруй цооногоос газрын тос олборлодог нэгдсэн агуулах юм байна.

Энэ сарын 10-ны 20.42 цагт гал гарсан тухай мэдээлэл аймгийн хууль хяналтын байгууллагад ирсэн даруйд цагдаа, онцгой байдал, тагнуул, хүн эмнэлэг, байгаль орчны гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг осол гарснаас хойш таван цагийн дараа хэргийн газарт иржээ.

Дэлбэрэх аюултай байсан учраас тэднийг дотогш оруулалгүй, гал намжтал “Та-1”-ийн хашааны гадна хүлээлгэсэн аж. Хууль хяналтын байгууллагынхан машин, зарим байгууламж хэрхэн шатахыг харан гадаа зогсож байсан” гэв. Гал намжсаны дараа тэднийг дотогш нэвтрүүлж, хэргийн газрын үзлэг 12.00 цаг өнгөрч байхад эхэлсэн юм.

Галын улмаас илүү их хохирол учирч болзошгүй байсан бөгөөд үүнээс монгол ажилчид нь сэргийлж чадсан талаар бид өмнөх дугаартаа дурдсан. Хэргийн газарт ажиллаж буй онцгой байдлын албаны эх сурвалж “Тухайн үед ээлжтэй байсан оператор Д.Цэдэнцэсэм бүх хавхлагийг хаагааг үй бол 7000 тонн нефть хадгалах танк гэж нэрлэдэг агуулахад гал хүрэх байсан юм билээ.

Хэрэв тэнд гал хүрч дэлбэрсэн бол нефтийн үйлдвэрээр тогтохгүй, Мэнэнгийн талд гал тархаж, асар их хор хохирол учрах байсан. Тэр үед Д.Цэдэнцэсэм болон тухайн үед ээлжгүй, “Та-1”- ээс зайдуу байх байрандаа амарч байсан оператор Мөнхжин болон өөр нэг жолооч залуу яаралтай арга хэмжээ авснаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадсан.Энэ ослоос гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 7-нд мөн гал гарсан. Тухайн үед есөн цооногт гал гарсан байсан.

Дээрх хүмүүсийн яриаг сонсоход “Гал гарсан даруйд Мөнхжин, жолооч залуу нар ирж, Д.Цэдэнцэсэмтэй уулзаад зарим хэсгээр машинаараа дайран орж, 7000 тн-ын агуулах хүрэх хоолойны шахуургыг хаасан юм байна.

Улмаар цахилгааны эх үүсвэрүүдийг салгаснаар эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм билээ. Хэргийн газрын үзлэгээ бид шөнө 01.00 цаг өнгөрч байхад дуусгасан. Одоо нефть олборлох ажил зогсоод байна. БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн удирдлагуудын хэлж буйгаар хүн хүчийг нь Монголын хилээр оруулж, ажиллуулж чадвал 14 хоногийн дотор объектийг сэргээн засварлах боломжтой гэсэн” хэмээв.

Энэ ослоос гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 7-нд мөн гал гарсан. Тухайн үед есөн цооногт гал гарсан байсан. Тэднийг энэ их галаас учирсан хохиролтой хамтатган засахаар ажиллаж байгаа гэнэ.

Газрын тосны газрын албаны хүн “Экспорт доголдсонтой холбоотойгоор “Петрочайна Дачин Тамсаг”- ийнхан олборлолтоо хэсэгчлэн зогсоож, ихэнх цооногийг түр хаагаад байна. Хятадаас мэргэжилтэн, засварчид авчрахын тулд Хөдөлм өрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын зөвшөөрөл авдаг. Үүний дагуу тус яам, газарт бичиг баримт бүрдүүлж өгөөд байна. Харин сэргээн засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тоног төхөөр өмжийг авчруулж байгаа” гэлээ.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжтай холбогдоход энэ хэрэгтэй холбогдуулж тайлбар авахаар БНХАУ-ын харьяат есөн хүнийг аймгийн төвд авчраад байна гэлээ. Харин Прокурорын газрын албаны хүн “Шаардлагатай мэдээлэл, нотлох баримт цуглуулахын тулд хүмүүсээс тайлбар авч байгаа. Шинжээчийн дүгнэлт гараагүй болохоор шалтгаан нөхцөлийн талаар хэлэхэд эрт байна” гэв.

Г.Цолмон


URL:

Сэтгэгдэл бичих