Оюутолгойн хэлэлцээр энэ сард дуусах уу?

39a77932645932f3big

Оюутолгойн хэлэлцээг цаг алдалгүй дуусгах шаардлагатай хэмээн гадаад, дотоодын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь хэлэлцээ удаашрах тусам Оюутолгойн гол түүхий эд болох зэсийн үнэ биржүүдэд унасаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн үнэ 6700 ам.доллар болж сүүлийн дөрвөн сарын хамгийн бага төвшинд хүрээд байна. Өнөөдөр Улаанбаатарын 11.17 цагийн байдлаар 6497 ам.долларын ханштай байлаа.

    Өнгөрсөн оны долдугаар сараас хойш хүлээгдэж буй Оюутолгойн хэлэлцээ сунжирсаар өнөөдөртэй золгож байгаа билээ. Тус хэлэлцээнд Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн өнгөрсөн оны сүүлд хийсэн мэдээлэлдээ шинэ оны эхний сард багтаан асуудлыг шийдэх байх гэж мэдэгдэж байсан юм. Энэ талаар Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу Нэмэлт санхүүжилтийн асуудлаар бид арванхоёрдугаар сар гаргаад хамтарсан шийдвэр гаргах ёстой. Үлдээд байгаа тулгамдсан асуудалдаа арванхоёрдугаар сараас өмнө харилцан ойлголцолд хүрнэ. Монголын талын эрх ашиг, төслөөс хүлээж байгаа үр өгөөжийг аль болохоор бууруулахгүй хадгалах, улмаар өсгөх талын хэлэлцээрүүд амжилттай болж дуусах байх гэсэн итгэлтэй байна” гэж ярьсан нь бий. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гэрээг энэ сард багтаан дуусгах тухай яригдаж байна. Гэвч энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөөгүй байна.

Ж.Цог

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих