Лацадсан архийг худалдахыг зөвшөөрөв

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрөл олгогдсон найман нэрийн хүнсний барааны дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийсэн байна.

140313lats_lats

Шалгалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 6 улсын байцаагч, Лабораторийн эрхлэгч, Есөнбулаг сумын ЗДТГ-ын 1 мэргэжилтэн, Стандарт хэмжилзүйн хэлтсийн 1 мэргэжилтэн, сумын Цагдаагийн хэлтсийн 2 ажилтан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

 

Тус аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр 98, үйлчилгээний газар 16, архины үйлдвэр 1, дарсны үйлдвэр 3 байдаг аж. Эдгээрт хяналт шалгалт хийхэд МХЕГ-аас өгөгдсөн чиг үүргийн дагуу “Шинэ-Эхлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Их монгол”, “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэгдсэн Арслант, шошгын шаардлага хангахгүй Цэвэр, Тахилга архи болон бусад хаяг шошгын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа худалдаалагдаагүй байна.

 

Цээл сумын “Ихэр таян” хоршооны хүнсний дэлгүүрт “Шинэ-Эхлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Их монгол” архинаас 0.75 литрийн 62, 0.5 литрийн 41 архи худалдаалагдаж байсныг битүүмжилж лацдан тус архины дээжийг Аймгийн МХГ-ын Лавлагаа лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариу нааштай гарч стандартын шаардлагад нийцсэн учир лацадсан архийг худалдахыг зөвшөөрөв.

 

Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих