Ардын намын гишүүнээс Д.Арвинд хаягласан хатуу үг

арвинСоциализмын их бүтээн байгуулалтын үедсэн. Армийн тогооноос хоол идэж, хувцаслаж,  олон мянган залуус дундаас Д.Нацагдоржийн нэрэмжит тэргүүний уншигч болж, армийн улс төрийн газрын бүтцэд багтах тэргүүний бага дарга гэгдэн Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн их хуралд төлөөлөгчөөр оролцож явсан ид залуу үед Дашжамцын Арвин гэдэг нэр  цэрэг эрсийн дунд “Гоо зүйн” бахархал мэт сэтгэгдэл төрүүлдэг байж билээ. Энэ бол зөвхөн миний өнгөрүүлсэн амьдралын сайхан дурсамж, бас бидний бүтээсэн үнэн түүхийн нэг юм. Ер нь социализмын үеийн бүтээгдэхүүн биднийг Монголын хүүхэд, залуучуудын эвлэл үнэхээр сургаж, хүмүүжүүлж бас үйл хэрэг, үзэлдээ үнэнч амьдрахын үлгэр нь байж, жинхэнэ залуу насны жавхаа хийморийн бэлгэ тэмдэг болсон шалгуур байгууллага байж, Монгол эх оронд хэрэгтэй сайн иргэд залуусаа бэлтгэж өгсөн нь түүхийн үнэн билээ. Энэ бол миний үнэн дурсамж, бас үнэн түүх. Бидний өнгөрсөн амьдралын гэгээн дурдатгал мөнөөс мөн. Үүнийг дурсахын учир бас байна. Хурандаа Дашжамцын шүлгээр амьсгалж, тэр хүний утга уран зохиолын дугуйлангаар дамжсаны хувьд Д.Арвины үүсмэл гал голомтыг хүндэтгэдэг нэгэн би билээ, бид билээ гээд бичсэн ч худал болохгүй. Олон хүн миний санааг дагана.

Юм өөрчлөгдөнө, хувирна, хувьсана гэж сонин л юм. Бидний үеийн МАН-ын гишүүд, дэмжигчид УИХ гишүүнээр гурвантаа сонгогдож, Хэнтий нутаг, Чингис хааны буйр туурийг донсолгож, довтолгож  явсан Д.Арвингаар бахархаж явсан нь ч саяхан. Тойргоо сольж Баянзүрх дүүргээс УИХ-д өрсөлдсөн Д.Арвиныхаа төлөө гэхээс илүү МАН-ын гишүүн Д.Арвиныг ялуулах гэж түүнтэй мөр зэрэгцэн ил, далд бодол сэтгэл, оюун ухаанаа уралдуулан Хонхор, Гацуурт, Улиастай, Хужирбулан, Эрдэнэтолгой, Амгалан, Улаан-хуаранг дайрч, Сансар, Ботаник, Амгаланг алслан тоос татуулан ухуулга хийж, ятгаж, итгэж явсан нь ч саяхан. Ингэж явахдаа Д.Арвин гэхээс илүү “Олон жилийн түүхт намдаа нэг суудал авах тэр итгэлт хүн нь Д.Арвин мөнөөс мөн” гэж итгэж явсан нь ганц би биш, мянга мянган намын гишүүдийн гүн итгэл байсан нь ч туйлын үнэн. Гэтэл яав, аргагүй энэ намын өвөрт өсч, энгэрт нь бойжсон Д.Арвин намыг биш, над шиг олныг хуурсанд л хамаг учир буй. Таны амлалтын хариуг нэхэх эрх бидэнд бий.  Улс эх орон бужигнаж хүмүүсийн амьдрал өдөр тутам доройтож буй энэ үед та үе, үе телевизээр биднийг даапаалаад л …  Иймд  Д.Арвин та өнөөдөр хаана явж, хэнд үйлчилж, хэний төлөө яваа бол. Сонгуульд нь оролцож явагсад, ялах, ялуулах их итгэлээр цаг наргүй зүтгэгсэд өнөөдөр Д.Арвингаас “Та одоо хаана явна” гэж асуух, “Таны их амлалтын хариу яав” гэж нэхэл хатуу загнах эрх бидэнд бас байна. Тантай хамтран зүтгэж, таныг ялуулах их итгэл тээсэн МАН-ын олон зуун гишүүн, жирийн дэмжигчид надаар дамжуулж танд дараах асуултыг нэхэл хатуу тавих цаг болов.

Та бидэнтэй зэрэгцээд сурталчилгаа хийж явсан газар бүрт цугларсан олон сонгогчдийн өмнө “Улиастайд зам, Гацууртад гэрэлтүүлэг тавина, Амгалангийн 69 айлын байр засна,  Алтан-Өлгийд худаг босгоно, Улаанхуаранд хүүхдийн цэцэрлэг барина. Тэр ч иргэнд, энэ ч айлд газар олгуулна. Дарь-Эхэд цэцэрлэг барина. Тэр ч сургуулийг засна, өргөтгөнө, олон зуун ажилгүй залууг ажилтай сургуультай болгоно. Би чадна, харин та нар битгий залхуур” гэх мэт ярьж хэлж, сонгогч бидэнд урам өгч, тэдний их итгэл сэтгэлээр тоглолт хийж УИХ-д сонгогдсоноо мартлаа гэж үү, та. Та бас “Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлнэ, төрийн алба хаагчдын цалинг өсгөнө, эмэгтэйчүүд, эх, нялхсын төлөө ихийг хийнэ ээ… Баянзүрхчүүдэд төрийн хайр энэрэл үзүүлнэ. Дэд бүтцийг сайжруулж, гэр хорооллыг орчин үеийн хотын иргэний хэмжээнд хүргэж, ядуурал, ажилгүйдэл, архидалт, завхайрал задгайрлыг хумьж чадна. Түүний төлөө өдий төдий хууль тогтоол, журам дүрэм боловсруулж хэрэгжүүлнэ. Авлига гэдэг хар мангастай өдөр шөнөгүй тэмцэнэ. Төрийн хүнд суртал, тусгай хангамжийг устгана” гэж чөлөө завгүй, шар нар, бор хоногийн заагт ярьж амласан. Тэр бүхэн чинь хаачсан бэ гэж асуух гэсэн юм.

Танаас зөвхөн ингэж асуух шаардах эрх баянзүрхчүүдэд байгааг хэлье. Та үг үйлдэл, үйл хэргийн нэгдлээрээ батлан харуулах, цаг хугацаа багагүй өнгөрч таныг бид харуулдан ганихарч, итгэлийн их оч өдрөөс өдөрт буурч, таны ухуулга амлалтын үед гялалзаж байсан баярт царай бараантан танд итгэдэг бидний их итгэл хөсөрт хаягдсанд. Бас баянзүрхчүүдийн борчууд, гэр хорооллын амьдрал улам дордож, ядуурал, ажилгүйдэл газар авч таны ханьссан АН-ын амлалт 100 хувь  буруугаар  эргэчихээд байгаад ард иргэд гундаж байгааг та мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй царайлж яваад гомдохдоо үүнийг бичихэд хүрэв. Үүнийг хэлж, түүнийг учирлан гомдлоо илэрхийлэхдээ бид хамтатган дайх гашуун боловч туйлын нэгэн үнэн бол, бид МАН-ын нэр дэвшигч Д.Арвины төлөө, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн элч танд итгэж, өгсөн бидний санал МАН-ын мөнхийн өрсөлдөгч баруун зүгийн үзлийг номлон мөрдөгч, хот шинэчлэлд яаран, ард олноор улс төрийн тохуу болгогч, АН-ын талд урван биднийг хөсөр хаяна гэж зүүдлээч үгүйсэн гэдгийг хэлэх эрхтэйдээ үүнийг бичиж, танд гомдоллов. Та амласнаа тайлагнаж, хэлсэн хийснээ мэдээлж, ядахдаа бидэнтэй нэг ч уулзаагүй шүү.

Дэлхий даяарчлагдаж орчин үед ханилснаа хаяж, хэлснээ мартаж, өөрийнх нь төлөө явсан гүйсэн бүхнээс урваж, монгол хүн, Монгол эх орны хөрс шороон дээр эх хүн, эмэгтэй хүн, ээж хүн төрийн элч төлөөлөгч Монгол түүхэнд эзнээсээ, эх болсон юм бүхнээсээ урваж эсрэгтэнтэйгээ хүйс нийлүүлсэн явдал Монголын түүхэнд бичигдээгүйг та шинэ нээлт болгосныг чинь энд дуулгая.
Сүүлийн үед таныг телевизийн дэлгэцээр “Би УИХ-д гурав удаа дахин сонгогдоно” гэж хэлэх үгийг тань сонссон бид гутрах, айх зэрэгцэн таныг үзэн ядах, жигшин зэвүүцэх зэрэгцэх болсноо нуух юун. Үүнийг хэлэх эрх бидэнд бий. Таныг дахин сонгогдох нь бүү хэл баянзүрхчүүд бид таны царайг  харахад ч  зэвүү, дургүй хоёр зэрэг хүрдэг шүү гэдгээ шулуухан хэлмээр байна. Задарсан, хэтэрсэн хоёроор өчүүхэн биеэ оторлон дүүргээд  жирийн иргэдээрээ тохуурхан төр улсын алтан титэмт элчийн нэр төрийг уландаа гишгэн ичгүүр сонжуургүй авирлаж явдгаа зогсоож, амласан хэлснээ бага боловч гүйцэлдүүлэхийг эрхэм түшээ Д.Арвин танаас БАЯНЗҮРХЧҮҮД дуу хоолой нэгтэй шаардаж байна.

Таны энэ үлгэргүй, ичгүүр сонжуургүй, балмад ч гэж хэлж болох ёс зүйгүй авир үйлдэл Монгол төр, залуу хойч үед муугийн муу, муухайгийн адагт үлгэр болж, та өөрөө сайн эцэг, сайхан заншил, ёс зүйт төрийн алтан баганыг ганхуулах адгийн саар түүх бүтээлцлээ гэж ард түмэндээ хэлэгдэж яваагаа ойлгох болоогүй юу. Аливаа юмны учрыг тохируулж, начрыг тааруулан танд итгэсэн олон хүний итгэл сэтгэл рүү цацсан хар усан лай ланчиг, нүгэл хилэнцээ наминчлах цаг чинь болоогүй юу гэсэн асуултаар танд хандаж байгаа нь бидний сүүлчийн үг. Та бас сүүлийн үед ахуй амьдрал нь ядуу, юмны учир төдийлөн сайн ойлгох чадваргүй, сайхан сэтгэлт жирийн ард олноороо тохуурхан тэднийг ам мэхээрээ хуурч дараагийн сонгуульдаа уруу татаж явааг чинь бид сонсоод хөх инээд хүрч байдгаа ч нуугаад яах вэ. Арвиндах гэж Монголд дэлгэрсэн буруу жишгийнхээ төлөө БАЯНЗҮРХЧҮҮДЭЭС уучлалт гуйхыг шаардан захья.
“Арвиндах гэж юу вэ” гэсэн аман оньсого, онигооны хариуд эх хүн, эмэгтэй хүн голомтоосоо, нөхдөөсөө, намаасаа урван тэрслэхийг хэлнэ гэсэн яриа гарсныг ч танд энэ ялдамд дуулгачихъя.

Арвин?
Соц нийгэм танд зөв хандлага өгсөн. Ардчилал шинэчлэл таныг хууран мэхлэх, урван тэрсэлж ханилж явснаа муулан гутаах аргад сургасанд харамслаа илэрхийлж, “Арвиндах дон адгийн өвчин Монголд минь Арвинаар төгсөх болтугай” гэснээр үгээ дуусгав.

БЗД-ийн иргэн

Ц.ЯДАМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих