Мөс цөмрөх аюултайг сэрэмжүүлж байна

2014 оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

 

Жишээлбэл: Ус судлалын харуул Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг-Хатгал, ЭГ-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, Чулуут-Чулуут, Хойдтамир-Ихтамир, Хүдэр-Хүдэр, Хараа-Баруунхараа, Хараа-Дархан, Туул-Алтанбулаг, Сэлэнгэ-Тосонцэнгэл, Сэлэнгэ-Хутаг, Сэлэнгэ-Сүхбаатар, Халх-Сүмбэр, Ховд-Мянгад, Сагсай-Буянт, Завхан-Дөрвөлжин, Түй-Богд, Хархираа-Тариалан, Тэс-Баян-Уул орчимд мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна.

 

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болонавто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих