Украины ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ бусниулахыг оролдож байна гэлээ
КИЕВ. /Ukrinform/. Энэ оны тавдугаар сарын 25-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуулийг хийлгэхгүйг ОХУ оролдож байна.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамагалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Парубий лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ ингэж хэлжээ.
“Украины хууль ёсны дагуух ерөнхийлөгчийн сонгуулийг хийлгэхгүй байх томоохон кампанит ажил өрнөж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, “ОХУ өөрийн нөлөөнд байдаг бүлэглэлүүдээрээ дамжуулан энэ сонгуулийг бусниулахын тулд чадах бүхнээ хийж байгаа” аж.
Тавдугаар сарын 25-нд хууль ёсны дагуух ерөнхийлөгчийн сонгуулиа хийх нь Украин улсын хувьд маш чухал гэж Андрей Парубий хэлсэн юм.
Г.Доржханд
URL: