С.Ганбаатар есөн гишүүнийг АТГ-т шалгуулна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэр бүхий есөн гишүүнийг АТГ-т шалгуулахаар нэрийг нь өгчээ. Түүний хувьд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардлыг хянах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд харин ажлын хэсгийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байсан нь АТГ-т хандах шалтгаан болсон байна.
Тэрбээр энэ тухай “Оюутолгой зах зээлийн ханшаас гурав дахин өндөр үнээр цемент авдаг, 20 дахин өндөр үнээр шүгэл авдаг” гэх зэргээр тайлбарласан байна.Харин дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн бөгөөд удахгүй эхлэх ээлжит чуулганаар хэлэлцэх ажээ.
URL: