Нью-Йорк хотод дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний амь эрсдэв
НЬЮ-ЙОРК. /ВВС/. АНУ-ын Нью-Йорк хотод дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амь эрсдэж, 18 хүн гэмтэж бэртлээ.
Манхеттан дүүргийн Харлем хотхонд лхагва гарагт болсон дэлбэрэлт хоёр давхар барилгыг сүйтгэжээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, дэлбэрэлтийн үеэр 18 хүн гэмтэж шархадсан байна.
Дэлбэрэлтийн шалтгаан хараахан тодорхойгүй байгаа ч оршин суугчдын хэлснээр дэлбэрэлтээс өмнө хий алдагдаж байсан аж.
Энэ бүс нь төв паркийн ойролцоох газар гэнэ. Ойролцоох зарим метрог түр зогсоожээ.
Г.Доржханд
URL: