Крым бүгд найрамдах улсын эрхтэйгээр Оросын бүрэлдэхүүнд орно

охуХар далай дахь Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх шийдвэр Кремлийн дээд түвшинд аль хэдийнэ гарсан хэмээн “Газета” мэдээлэв. Крымийн хойг нь Оросын холбооны бүрэлдэхуүнд орос, крымийн-татар гэсэн албан ёсны хоёр хэлтэй бүгд найрамдах улсын хувиар орох бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албанд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Крымийг Оросын бүрэлдэхүүнд албан ёсоор оруулах асуудлыг гуравдугаар сарын эцэс гэхэд шийдэж дуусах зорилт тавьжээ.

Крымийг нэгтгэх тодорхой хугацааг заагаагүй ч алгуурлах санаа байхгүй байна хэмээн бусад эх сурвалж баталж байна.

 

 

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих