Их найм”-аас ОХУ-ыг хасах тухай хэлэлцлээ
Украины асуудлаас үүдэлтэйгээр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимаас “Их найм”-ын тооноос ОХУ-ыг хасах тухай яригдаж эхэллээ. Ийнхүү “их найм”-аас хасагдахад визийн болон эдийн засгийн хориг тогтоохыг цагаан ордонд уриалжээ.
Энэхүү саналын шинж чанартай бичгийг Конгрессын 402 гишүүн дэмжиж, долоо нь татгалзсан санал өгсөн байна. Түүнчлэн энэхүү бичгийг дэмжсэн хууль тогтоогчид Крым болон Украины бусад бүс нутгууд руу Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг илгээхийг уриалсны дээр НАТО-д Оростой цэргийн хамтын ажиллагаа, цэргийн техникийн худалдаагаа зогсоохыг санал болгосон байна.
Конгрессийн гишүүдийн үзэж буйгаар Цагаан ордон Европын холбоотой хамтран Оросын өндөр албан тушаалтнууд, төрийн банкууд, худалдааны байгууллагууд, улсын агентлагуудад визийн, санхүүгийн болон худалдааны хориг тавих ёстой гэнэ. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Владимир Путин, “Бид бүгд нэг нэгнээсээ хамааралтай, уялдаа холбоотой. Иймд Украины нөхцөл байдалтай уялдуулан хориг тавих нь аль аль талдаа хохиролтой” хэмээн мэдэгдэж байгаа аж.
Ч.Мөнхбат
URL: