Анчид алуурчин биш
Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, гурван үеийн гөрөөч гэгддэг анчин Д.Хурцгэрэл мэдээлэл хийлээ. Тэрээр ‘”Бид 1990 оноос эхлэн ан хийхдээ зориулалтын буу ашиглая гэсэн уриалга гаргаж байлаа. Тухайн үед хэн ч тоогоогүй. Харин одоо хуулийн төвшинд яригдаж байгаад баяртай байна” гэв
Энэхүү хуулийн төсел дэмжигдэх нь Монголын ан амьтан, байгаль орчинд ихээхэн чухал гэдгийг мөн онцолсон. Түүний хэвлэлийнхэнд хандах болсон бас нэгэн шалтгаан нь анчдын нэр хүндийн тухай асуудал байв. Нийгэмд анчдыг алуурчин, араатан гэх мэтээр ойлгох болсон нь түүний санааг зовоож байгаа аж. Анчин хүн гэдэг “Ёс уламжлалыг хадгалсан байгаль орчноо хайрлах хамгаалах сэтгэлтэй хүмүүс байдаг” гэдгийг хэллээ. Тиймээс энэ буруу ойлголтыг засаж залруулахыг холбогдох хүмүүсээс хүссэн юм.
Т.ДАЛАЙ
URL: