“Зэлмэ”-ийн С.Жаргалсайханыг шалгаж эхэлжээ
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягтай хамтран хууль бус лиценз худалдаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон “Зэлмэ” компанийн захирал С.Жаргалсайханыг дахин шалгаж эхэлжээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст түүнийг “Берун майнинг” компанид хууль бус хайгуулын лиценз зарж борлуулсан хэргээр сэжиглэн шалгаж байна.
С.Жаргалсайхан “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг хууль бусаар өөрийн компанид гаргуулан авсан хэрэгт буруутгагдан өнгөрсөн оны нэгдүгээс сард анхан шатны шүухээс 5.1 жилийн сонссон юм
Б.ЗАЯА
URL: