Г.Уянга гишүүн сэтгэл дундуур байна

 527-1347588887uyanga3

УИХ-ын гишүүн Г.Уянга хамтрагч нартаа сэтгэл дундуур явдаг байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвлийн бүлэг хангалтгүй ажилласан бөгөөд гишүүдийнхээ ч байр суурийг хамгаалж, тууштай байж чадахгүй байгаа гэнэ. Хэлэх гэснээ хэнээс ч дальдрахгүй хэлчихдэг Г.Уянга гишүүн УИХ-д хамтрагчид болон Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдагаа нуусангүй. Тэрээр хэлэхдээ ”  УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг нь Шинэчлэлийн Засгийн газрыг хамтран бүрдүүлж байгаа улстөрийн хүчин боловч бодлогоо хамтрагч улстөрийн хүчнээрээ хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байна.

Тухайлбал, Алтны татварыг 2.5 хувь болгон бууруулах нь Монголд ашиггүй үүнээс дор хаяж 500 тэрбумын алдагдал хүлээнэ гэдгийг анхааруулсаар байсан ч эрх баригч хүчин Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд татварыг багасгасан хуулийг УИХ-аар батлуулсан. Мөн Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой хэмээн шаардлага тавьж байхад хуулийг хэрэгжүүлэхгүй байх, хүрээг хумьсан төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнийх нь төлөө Үндсэн хуулийн цэцэд Засгийн газрыг өгсөн боловч цэц “Гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн байгаа. Цаашаа хуулийн дагуу явах шат байвал явна. Шат, шатны шүүхээс Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой хэмээсэн шийдвэр гарсан байтал Үндсэн хуулийн цэц хүлээж авахгүй байгаа юм” гэлээ.

 

Н.Батаа

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих