Дагавар охиныхоо амь насанд хүрсэн хойд эхэд цаазаар авах ял оноожээ

4a1b488ff08ee2cdfed7e594f45192a9  Найман настай дагавар охиноо зодож биед нь гэмтэл учруулж улмаар амь насыг нь алдахад хүргэсэн Улсан хотын иргэн 40 настай Кимд өнөөдөр Улсан хотын шүүхээс хуулийн дээд хэмжээ, цаазаар авах ял оноолоо.

   Солонгос улсын хувьд 1997 оны 12 сарын 30-нд хамгийн сүүлийн 23 гэмт хэрэгтний  цаазаар авах ялыг  гүйцэтгэснээс  хойш өнөөг хүртэл  цаазын ялгүй орны нэгд багтаж байгаа билээ. Ийм ял авсан гэмт этгээдүүдийн ялыг бүх насаар хорих ялаар сольж байгаагаас болж  олон тооны хүнд гэмт хэргүүд үйлдэгдэж байгааг  иргэд шүүмжилж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардсан жагсаалыг цөөнгүй удаа хийж байгаа  юм.

   Өнөөдрийн байдлаар дэлхийн 24 оронд цаазаар авах ялыг гүйцэтгэж байгаа ажээ.

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих