Хогийн машин хашаа дайрснаас зургаан иргэн хохирчээ
Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Хүчин шонхор” хүнсний захын блокон хашаа нурж иргэдийг хохироосон хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн үед хог ачиж байсанч машин “Хүчит шонхор” хүнсний захын хашааг мөргөснөөс болж блок нурж хашааны хажуугийн зогсоолд байсан машинуудын дээрээс нуран унажээ.
Ингэснээр зургаан машин эвдэрсэн бөгөөд эзэд нь цагдаагийн байгууллагад хандсан аж. Тэнд байсан иргэдийн мэдээлснээр машин дээр блок унаснаас болж ихэнх машины салхины шил болон арын шил нь хагарсан байна.
Өдрийн шуудан
URL: