Украины экс ерөнхийлөгч дахин мэдэгдэл гаргана
Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр Ростов хотод дахин мэдэгдэл хийх болсон талаар Януковичийн ойрын хүмүүсийг иш татан ИТАР-ТАСС мэдээлж байна.
Хэвлэлийн бага хурал Ростовын “Аметист” танхимд Москвагийн цагаар 13.00-т эхлэх юм.
Биеийн байцаалт, ажлын үнэмлэхээ үзүүлсэн хэвлэлийн төлөөлөгчид зохих аюулгүй байдлын шалгалтуудыг давсны дараа хурлын танхимд нэвтрэх гэнэ.
Тус хэвлэлийн бага хурлаар Янукович ямар асуудлыг хөндөх нь тодорхойгүй байна.
Украины Дээд Рада Януковичийн ерөнхийлөгчийн эрхийг түдгэлзүүлсний дараа тэрбээр Крымын хойгоор дамжин ОХУ руу зугтсан.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Ростов руу онгоцоор ирсэн юм.
Харин үүний дараа өдөр нь хэвлэлийн бага хурал зохион байгуулж өөрийгөө Украины хууль ёсны ерөнхийлөгч мөн гэж мэдэгдэж байсан юм.
URL: