Банкны машин хулгайлсан этгээдийг барьжээ

20140311093008825.jpg

 

Өнгөрсөн 10-ны  өглөөний 03.28 цагийн орчим Пусан хотын Күтү дүүрэг дэх хурдны зам дээрээс 219 сая вон  бүхий банкны машин хулгайлагдсан хэрэг гарсан билээ.

Гэмт этгээд машин дотор байсан  219 сая вонтой 8 уут мөнгийг авч, машинийг нэгэн гудамжинд хаяж явсан бөгөөд түүнийг ойр тойрны нууц камеруудаар шүүн эрэн сурвалжилсны эцэст ердөө 21 цагийн дараа буюу өчигдөр өглөө саатуулжээ.

Байгууллагуудаас орлогын мөнгө хураан авах банкны машинд хамгаалагчийн ажил хийж байгаад өнгөрсөн оны 12 сард сайн дураараа ажлаасаа гарсан иргэн Сун (25)  нь уг хэргийг үйлдэхээр урьдчилан бэлтгэж,  хэрэг үйлдсэнийхээ дарааа өөрийнхөө машиний тээшинд мөнгийг хийн Сөүл хотын дүүрэг дэх зочид буудалд амарч байгаад баригдсан байна.

20140311093008936.jpg

 

320539_7187_517.jpg

 

20140311093008883.jpg

Н.Батаа

 new.mn


URL:

Сэтгэгдэл бичих