МАШИН АЧДАГ ХУВИИН КОМПАНИУД ДАВРААД БАЙНА, ХОТЫН ДАРГА АА

21404_610_350Замьн нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамлах ажил он дамжин үргэлжилж байна.
Нэгэнт л эрхэм жолооч дүрэм, журам зөрчсөн нь үнэн бол дарга, цэрэг, жирийн иргэн хэн ч байсан хариуцлага хүлээх нь зайлшгүй. Үүнийг эсэргүүцэх бас гомдоллох эрх хэнд ч байхгүй. Гэвч энэ үйл явдлью эргэн тойронд асуудал бас байна. Тодруулбал, машин ачих ажлыг гардан гуйцэтгэж байгаа компаниуд хэр найдвартай вэ гэсэн асуултыг машин журамлая ачиж байгаа компаниудын удирдлагууд хийгээд дээрх асуудлыг хариуцсан холбогдох албаны хүмүусээс асуумаар байна. Учир нь хэд хоногийн өмнө танил маань хотын төвд буюу СТӨ-ний ард зам дагуу машииаа тавиад ачуулж орхиж. Нэгэнт л дүрэм зөрчсөн бас ачуулсан нь тодорхой тул 70004545 утсанд холбогдож машиныг нь хаана аваачсаныг тодруулжээ.

Гэтэл “Та машинаа Гурвалжннгийн гүүрний ойролцоо “Хөсөг трейд”-ийн журмын хашаанаас авна. 75 мянган төгрөг төлөөд” гээд хаягийг нь зааж өгч. Нэгэнт орой болсон бас халаасанд нь нэхээд байгаа мөнгө нь бэлэн бус байсан учраас маргааш оройхон нь машинаа авахаар очиж. Гэтэл төсөөлж байснаас огт өөр дур зураг угтсан байгаа юм.

Тодруулбал, журмын хашаанд нэлээд хэдэн, гэхдээ голдуу жижит тэрэг байна гэнэ. Танил маань ч хашааны гадна харуул хамгаалалт нь гараад ирэх болов уу хэмээн нэлээд удаан хүлээжээ. Сүүлдээ аргаа бараад хашааны баруун хойд булавд, төв хаалганаас нэлээд хол байх нэг давхар байшин руу шагайвал үс нь өрвийж, хувцас нь хир даг болсон хоёр нөхөр өмнөөс нь архи үнэртүүлсээр гарч ирсэн гэнэ.

Танил маань тэднээс “Хариуцсан хүн нь хаана байна. Машинаа авах гэсэн юм” гэтэл “Бид манаач нь. Мөнгөө өгөөд машинаа аваад яв”   гэжээ.   Гайхаж  бухимдсандаа “Энд өөр хүн байдаггүй юм уу. Энэ эзгүй хашаанаас дуртай хүн нь орж ирээд машин түрээд гарахад бэлэн байна. Та нар хүний эд хөрөнгийг ийм байддаар харж байдаг юм уу. Би гэхэд энд орж ирээд удаан зогслоо. Машинаа унаад гараад явсан ч хэн ч мэдэхээргүй байна. Нэгэнт хүний машин ачаад явсан нь үнэн юм бол ядаж мөнгө авсан нь үнэн гэсэн баримт бичиж өг” гэхэд “Хас транс” гэсэн санхүүгийн тамгатай цаасан дээр бичиг үсэг нь дөнгөж тайлагдсан хүн шиг хэдэн юм сараачаад өгчихсөн  байгаа юм.  “Хас транс”-ынхан дээрх баримтыг нэлээд олон дахин нэхүүлж байж өгсөн гэдгийг бухимдангүй өгүүлж “Үүнийг хар даа. Хүний эд хөрөнгө дураараа ачаад явж байгаа хүмүүс бодит байдал дээр ийм байна. Машин том жижиг сайн, муу гээд ямар ч байж болно.

Хамгийн гол нь тэр чинь хүний хөрөнгө. Гэтэл ийм замбараагүй байдалтай   бас   архичдаар   мануулчихаад мөнгөө бэлнээр нь төлөөд машинаа аваад яв гэж байгаа хүмүүстэй юу ярих вэ” хэмээн бухимдсан. Үнэхээр ч танилд маань бичиж өгсөн санхүүгийн баримт арай л биш юм. Кассын орлогын ордер гэсэн ягаан цаасан дээр ямар ч баримтын дугаар бичилгүйгээр “Хас транс” ачилтын төлбөр гээд муруйлгаж сарийлгаад биччихсэн байх жишээтэй. Бид    энэ    мэдээллийг    тодруулахаар “Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах журмын хашааг өнгөрсөн даваа гаригт өглөө эртлэн зорьсон. Биднийг очих үед байдал бас л иймэрхүү. Хэдэн машин хашаан дотор нь байсан ч мэдээлэл өгөх хүн харагдсангүй. Иймээс хотыг эмх цэгцэнд нь оруулах сайхан нэрийн дор бусдын эд хөрөнгөд дур мэдэн гар хүрч, хааш нь хамаагүй зөөж давхиад байгаа ачилтын компаниудад тавих хяналт байдаг уу гэж асуумаар санагдсан. Бас нийслэлээс авч хэрэгжүүлж буй энэ ажлыг бизнес, мөнгө болгож хараад байгаа нөхдийн үйл ажиллагааг анхаарч даруйхан хяналт тогтоогооч гэж холбогдох хүмүүст нь уламжилмаар.

Учир нь бидний цуглуулсан мэдээллээр машин ачиж журамлах эрхийг ЗЦГ-аас зургаан компанид өгсөн байдаг гэнэ.Тодруулбал, “Тэнүүн огоо”, “Авто гранд мастер”,   “ОЧУТ”,   ‘Хас транс”, “ВММЬ-2″, “Ачит Сэлэнгэ”   гэсэн   хувийн компанид.   Гэвч   эдгээр компанид   тавих   хяналт байдаггүй    юу    ямартай ч иймэрхүү     байдлаар хүний эд хөрөнгөд халдаж байна. Бас тэдний үйл ажиллагаа хэт сул задгай байгаа шалтгаан нь дээрх компаниудын ард томчууд байдагтай холбоотой биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байсан. Магадгүй компанийн эзэд төрөөс өгсөн үүргийг ойлгодоггүй юм бол эрхийг нь хураах хүртэл арга хэмжээ аваад төр энэ ажлаа өөрөө хариуцах хэрэгтэй. Тэгж байж төрийн ажил үнэ цэнэтэй бас үр дүнтэй болно.

Уг нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд бас нэг ачилтын компани байдаг юм билээ. Нийт 12 машинтай,  ачсан бүх машины мэдээллээ дээд газартаа дамжуулдаг гэсэн. Тиймээс ямар ч аюулгүй, хэрэв ямар нэг асуудал бий болсон бол буух эзэн буцах хаягтай аж. Гэтэл “Хас транс” зэрэг ачилтын компанийнхан бид тийм дугаартай машин ачсан гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлчихээд аваад явчихдаг, тэрнээс хойшхи асуудлыг нь бид мэддэггүй гэсэн тайлбарыг албаны хун өгч байна. Хамгийн ноцтой нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдэлд байдаг ачигч нар торгуулийн мөнгийг хэзээ ч бэлнээр авдаггүй, Төрийн банкны данс руу хийлгэдэг байхад хувийн компаниуд ачилт хийсэн мөнгөө бэлнээр авдаг, зарим тохиолдолд баримт бичиж өгдөггүй нь дээрх баримтаасхарагдажбайна.

Иймээс холбогдох газрууд энэ асуудлыг анхааралдаа авч дур зоргоороо хүний машин ачдаг, мөнгөө бэлнээр авна гэж томордог тэгсэн атлаа баримт бичиж өгөхдөө хойрго ханддаг   ачилтын   компаниудыг   цэгцлэх шаарддагатай байна. Эс тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулж байгаа нэрээр хэдэн компанийн эзэд бусдын халаас руу боловсон гэгч нь гараа шургуулж хулгай хийсээр эцэстээ юу ч болж  мэдэхээр байна. Магадгүй хялбар аргаар олз олох гэсэн тэдний энэ үйлдэл сүүлдээ улайм цайм болж, дуртай үедээ хүссэн машинаа ачаад амандаа орсон мөнгөө нэхэж мэдэх нь. Бид мөн яг энэ асуудлын мөрөөр СТӨ-ний орчимд хэсэг саатсан. Биднийг тэнд 20 гаруй минут саатах үед дээрээ шар гэрэл маналзуулсан нөхөд жолооч нарыг “Машинаа холдуул. Тэгэхгүй бол ачлаа шүү” хэмээн сүрдүүлэх, дарамтлахыг зэрэгцүүлэн цагаан хоолойгоор хашгичина. Тэр ч бүү хэл машинаа орхиж яваад таван минут болоогүй байсан эмэгтэйн  машиныг шууд ачаад явж байгаа харагдсан. Иймээс холбогдох байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч машин ачдаг хувийн компаниудыг журамлах хэрэгтэй байна. Эс тэгвээс өнөөдөр машин дотор нь хүүхэд байгааг ч анзааралгүй таван төгрөгийн төлөө улайрсан нөхөд маргааш хүний амь, эд хөрөнгөөр тоглож мэдэх нь, хотын дарга аа.

Л.ОЮУ


URL:

Нэр: Louie Огноо: 2 October 2018

Granite Tiletravertine flooring tiles mpisil 99698

Нэр: Marcelino Огноо: 12 December 2018

female viagra pills

Нэр: Margene Doss Огноо: 7 December 2019

Stunning story there. What happened after? Thanks!

Сэтгэгдэл бичих