ӨМЧ ХУВЬЧЛАЛЫГ ЭХНЭЭС НЬ ШАЛГАЖ ЧАДВАЛ О.МАГНАЙ БҮР Ч ГОЁ

1-11
Гэхдээ энэ талархалтай хамт түүнд дайх үг бас байна. Мэдээж энэ нь өмнө хийсэн тодруулбал, 1996-1999 оны үед хийсэн өмч хувьчлалтай холбоотой. Уншигч та санаж буй бол энэ цаг үед Төрийн өмчийн хорооны даргаар З.Энхболд ажиллаж байса
Гэхдээ энэ талархалтай хамт түүнд дайх үг бас байна. Мэдээж энэ нь өмнө хийсэн тодруулбал, 1996-1999 оны үед хийсэн өмч хувьчлалтай холбоотой. Уншигч та санаж буй бол энэ цаг үед Төрийн өмчийн хорооны даргаар З.Энхболд ажиллаж байсан бөгөөд яг энэ цаг үед төрийн өмчит үйлдвэрүүдийг толгой дараалан хувьчлах ажил ид өрнөж байсан гэсэн. Энэ ч утгаараа олон нийт дээрх он жилүүдийг “Өмч хувьчлалын оргил үе” хэмээн нэрлэж харин улс төрийн хүрээнийхэн “З.Энхболд энэ үеэс оросуудын орхиод явсан угсармал байруудыг, орон сууцыг авч баяжсан анхны саятан шүү дээ” хэмээн ярьцгаадаг юм билээ. Гэхдээ яг энэ асуудлаар оросууд зарга хийж, шүүхээс З.Энхболдыг бусдын өмчийг хууль бусаар авсан гэм буруутайд тооцоогүй болохоор үүнээс өөрийг нурших нь хэрэггүй биз. Харин түүнтэй холбоотой баттай гэмээр мэдээлэл гэвэл энэ эрхмийг Төрийн өмчийн хорооны дарга байхдаа “Мах импэкс”, “Алтан тариа”, “Спирт бал бурам” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийг үнэгүйдүүлэн хувьчилж, АН, МСДН-ын лидерүүдэд “бэлэг­лэчихсэн” хэмээх яриа.
Энэ тухай ганцхан жишээ хүргэхэд “Мах импэкс” тухайн үед 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, Монголын ТОП аж ахуйн нэгж хэмээн нэрлэг­дэж байх үед Төрийн өмчийн хорооны дарга байсан З.Энхболд түүнийг зориуд хямдруулан Х.Баттулгад хоёр­хон тэрбумаар өгчихсөн төдийгүй түүний намынхандаа барьсан бэлэг үүгээр дуусахгүй. Түүний буянаар баяжсан, өчнөөн тэрбумын хөрөнгөтэй болж хөлжсөн эрхмүүд энэ засагт олон бий гэж ярьцгаадаг юм. Тэр ч бүү хэл түүнийг яг энэ цаг үед Геологийн төв лабораторийг хүртэл өөртөө авчихсан хэмээдэг. Гэвч энэ бүхнийг өнөөдөр хэн ч батлаагүй бас ханцуйн дотроо наймаалцсан шударга бус хувьчлалыг батлахын төлөө хэн ч яваагүй. Харин өдгөө өмч хувьчлал тойрсон туйлын үнэн гэвэл Геологийн төв лаборатори, Гурилын үйлдвэр гээд тухайн үед хувьчлагдсан төрийн өмчит компаниуд бүгд шахам зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй түрээсийн байр болсон бол нөгөө хэсэг нь дампуурчихсан байна.
Тухайлбал, “Талх чихэр”-ийн байр түрээсийнх, “Гутлын үйлдвэр” байсан байшин Ардчилсан намын нөлөө бүхий эрхмийн гарт орчихсон л байна. Иймээс О.Магнайд энэ асуудалд давхар анхаарлаа хандуулж, ганц цирк гэж явцуураад байлгүйгээр З.Энхболдыг Төрийн өмчийн хороог удирдаж байх үед хувьчлагдсан бүх үйлдвэрийн араас шалгалт оруулж, үндсэн чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа төрийн өмчийг бүгдийг нь эргүүлж авах асуудлыг хөндөөч гэмээр байгаа юм. Үгүй ядаж өдгөө дагавар хүүхэд шиг ад шоо үзэгдээд байгаа цирк шиг үйл ажиллагаа явуулж байгаа газар ховор гэдгийг хэлэх хэрэгтэй. О.Магнай ярьж байна л даа. “Цирк хувьчлагдсан цагаасаа эхлэн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, харин түрээсийн байр болсон” гэж.  Хэдийгээр О.Магнайгийн хэлж байгаа шиг циркийн цэнхэр асар дотор өдөр өнжихгүй шахам мэргэжлийн тоглолт болж байгаагүй ч үндсэн үүргийнхээ дагуу огт үйл ажиллагаа явуулаагүй гэвэл ташаа.
Учир нь өнгөрч буй өвөл энэ асарт хойд хөршөөс ирсэн дэлхийд алдартай мөсөн циркийнхэн саатаж чамгүй олон өдөр монголчуудын сэтгэлийг баясгасан тоглолт зохион байгуулсан. Энэ өдрүүдэд олон хүн үр хүүхдээ, аав ээжээ дагуулж ирэн мэргэжлийн манежнаа, цирк хэмээх урлагийн сайхныг биширсэн санагдана. Мөн үүний өмнө цэнхэр гариг дээр алдартай Дэлхийн циркийнхэн саатаж монгол түмний сэтгэлийг, мэлмийг хэдэн өдрийн турш баясгасан сайхан тоглолт болсон. Бас ойрын үед томоохон тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа дуулдсан. Тэгэхээр О.Магнайгийн “Цирк хувьчлагдсан цагаасаа эхлэн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гээд хэлчихсэн нь арай л ташаарсан бас сүржигнэсэн мэт. Бас үүнээс үүдсэн үү О.Магнай арай хэн нэгний захиалгаар ийм зүйл яриад яваа юм биш гэсэн хардлага ч явж байна. Учир нь хувьчлал тойрсон олон факт дундаас ганцхан циркийг сугалж аваад сүрхий чангаар хашгираад эхэлсэн болохоор олон нийт ийн хардсан байж болох. Гэхдээ л О.Магнай арай ч бусдын утсан хүүхэлдэй болоогүй байх гэж найдъя.
 Эцэст нь О.Магнайд мэдээлэл дуулгахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төрийн өмчийн хороо 1996 онд үүсэн байгуулагдсанаас хойшхи гурван жилийн хугацаанд хувьчлал нэлээд эрчимтэй явагдсан. 1996-1999 онд нийт 926 хуулийн этгээдийг хувьчилсан байдаг. 1999 оноос хойш ТӨХ үндсэн чиглэлээ дөрвөн жилээр боловсруулж, Засгийн газарт өргөн барьж,  УИХ-аар батлуулдаг болсон. Өнгөрсөн хугацаанд улсын төсөвт нийт 176 тэрбум төгрөгийг өмч хувьчлалаар оруулсан. Хувьчлалыг уламж­лалт менежментийн хувьчлал болон дуудлага худалдаагаар явуулж ирсэн. Хойшид бид дандаа дуудлага худалдаа, менежментийн хувьчлал явуулсаар байх уу гэдгийг бодол­цох цаг болсон. Тиймээс цаашид өмч хувьчлалыг нийтэд ил тод зарлаж, хувьцаа хэлбэрээр, хөрөнгийн хоёр дахь зах зээл үнэт цаасны зах зээлээр хувьчлах нь зүйтэй. Ингэвээс хэн нэгэн дарга эрх мэдэлтэнд боломж олгох бус гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, тухайн компанийг бэхжүүлэхэд чиг­лэнэ гэсэн үг” хэмээсэн байна билээ. Хэдий хожуу ч гэсэн энэ бол 1996-1999 оны үед өмч хувьчлал хэрхэн замбараагүй явагдаж байсны баталгаа тоо баримттайгаа дурайж байгаа юм. Иймээс О.Магнайд З.Энхболдын үед хөрс  сууриа тавьсан өмч хувьчлалыг эхнээс нь, бүр эхнээс нь шалгаач гэмээр байна. Хэрэв тэгж чадвал О.Магнай хэн нэгний утсан хүүхэлдтэй бус харин жинхэнэ ардын баатар болж харагдана гэсэн үг.
 эх сурвалж:  Өдрийн шуудан

URL:

Сэтгэгдэл бичих