Гарынхаа булчинг 68 см өргөн болгосон эр
Бразил улсын иргэн Арлиндо де Соузагийн гарын булчин 68 см өргөнтэй аж. Орчин үеийн залуус том булчинтай болох гэж уйгагүй спортоор хичээллэдэг бол Арлиндо бусдын заавраар тос, архи шахах зэрэг эрүүл бус арга хэрэглэсний үр дүнд одоо үхлийн аюултай өвчин тусаад байгаа нь энэ юм. Аймшигт халдварын улмаас гарынх нь булчин томорч, хэзээ ч задарч магадгүй болсон гэнэ. Одоо тэрээр мэргэжлийн тамирчны зөвлөснөөр витамин, коктэйл зэргийг хэрэглэж байгаа ажээ.
URL: