Лу.Болд сайдын дүүгийн “ТАНХАЙРАЛ”

1394503003_1619444_278235805669902_960092892_nГадаад хэргийн сайд Лу.Болдыг Монголчууд андахгүй. Монголын урдаа барьдаг толгой баячуудын нэг. Олон ч банкны хувь заяатай гар хуруугаа дүрэлцэж явсан этгээд одоо улс төрд орчихсон сайд хийгээд тарвалзаж явааг нь ч хэн хүнгүй мэдэх.

Түүний дүү Лу.Болдхуяг гэж эрхэм бий. Поп хатагтай Сараатай өнжин хонож явсан нэг хөөрхөн шар хүүтэй. Сараа дуучны анхны хүүгийн эцэг энэ эрхэм саяхны нэгэн өдөр ийнхүү Ерөнхийлөгчийн өвлийн ордны урд явган хүний зам дээр гарч тухалжээ.

 

 

 

 

Ах нь Гадаад хэргийн сайд юм чинь яаж ийж байгаад ДК 9942 номертой болоод авчихсан бололтой. Таньдаг мэддэг хүмүүсээс асуухад Шведийн вант улсын Засгийн газрын өргөмжит консул хэмээх албатай бөгөөд “улаан дугаартай ДК” дугаар зүүх эрх нь тэнд үүссэн бололтой. Хэрэв та бүхэн сайн ажвал уг Лексус 570 машины урд хэсэгт тусгай гэрэлт дохио буюу “мигалк” байгааг харж болно. Энэхүү эд нь зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий гал команд, онцгой байдал, түргэн тусламж, цагдаа сэргийлэх, төрийн тусгай хамгаалалттай автомашины цуваанд байдаг боловч мань консулын машинд юугаа хийж байгааг гайхаад баршгүй юм.

Гадаад хэргийн сайдын энэхүү дураараа дүүгийн эвгүй үйлдэл цахим ертөнцийнхний дургуйцлыг төрүүлж байна.

Цагмн


URL:

Сэтгэгдэл бичих