Т.А.СОБОЛЕВА ХҮМҮҮНЛЭГИЙН ИХ СУРГУУЛИЙН “ХҮНДЭТ ПРОФЕССОР” БОЛОВ

20140311-soboleva.jpg-sМонгол Улсын Хүмүүнлэгийн их сургуулийн 75 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ойн арга хэмжээг угтсан ажлын хүрээнд ОХУ-ын Боловсролын яамны Олон улсын харилцааны хэлтэст олон жил үр бүтээлтэй ажиллаж, монгол оюутнуудын төлөө зүрх сэтгэлээ зориулж яваа Татьяна Александровна Соболевад тус сургууль “Хүндэт профессор” цол олгосон байна.

“Хүндэт профессор” цолны гэрчилгээ, хүндэтгэлийн өмсгөлийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл ЭСЯ-ны төв байранд Т.А.Соболевад гардуулж, баяр хүргэв.

Т.А.Соболева хэлэхдээ “Би ОХУ-ын Боловсролын яаманд 1973 оноос хойш ажиллаж байгаа ба үүнээс 25 жилийг нь монгол оюутнуудыг сургах асуудлыг хариуцан ажиллаж байна. Энэ шагнал миний хувьд санамсаргүй зүйл боллоо. Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Хүндэт профессор” цол олгосон явдалд маш баяртай байна” гэв.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтан Ж.Тогтох, Хүмүүнлэгийн их сургуулийн Эрдмийн сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зэгиймаа нар болон ЭСЯ-ны дипломат ажилтнуудын төлөөлөл оролцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих