Дорнод аймгийн Матадад гал түймрээс үүдэлтэйгээр 10 машин, 2 хүний амь нас эрсдлээ

матадЭнэ сарын 10-ны орой буюу 20:50 мунутын орчим Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн байгууламжид гал гарсан байна.

Уг гал нь тосны ачилт хийлгэхээр зогсож байсан 10 машины баруун захаасаа 3 дахь машинд гал гарсны улмаас бусад машинуудп шатжээ. Энэ үеэр ээлжийн оператор Цэдэнзэлэм ачилтын шахуургыг амжиж хааснаар тос алдалгүй бас галын түрэлтийг багасгаж чадсан байна.

Харин ослын үеэр ачилт хийх гэж байсан БНХАУ-ын компанийн эзэмшлийн тосны тээвэрлэлтийн 8 машин шатсан ба тус улсын иргэн галд өртсөн байж магадгүй танихгүй хоёр хүний цогцос тус талбайд байсан байна.

Бусад байгууламжид ямар нэгэн осол эндэгдэл гараагүй гэж газрын тосны дарга хэллээ. Ослын газар Дорнод аймгийн цагдаа, гааль,мэргэжлийн хяналт, онцгой байдал, прокурорын газрынхан ажиллаж байгаа аж.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих