Урьдчилсан сэргийлэх шинжилгээгээр хоёр ч эрэгтэй ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ
ХДХВ-ийн халдварын хоёр ч тохиолдол энэ сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын төвийн мэдээлснээр нэг нь орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн онош батлагдсан байна.
Харин хоёр дахь нь ХӨСҮТ-ийн амбулаториорт урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрчээ. Уг хоёр хүн нь 20-29 насны эрэгтэй хүмүүс байгаа аж.
Д.Цэцэг
эх сурвалж: bodlogo.mn
URL: