МАН-ынхан хар захуудаар “шопинг” хийнэ

8989sddssdwe

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд өнөөдөр 11.00 цагт зарим хүнсний зах болон валют худалдааны захуудад ажиллах юм байна. Тодруулбал, гишүүд эдийн засагчдын хамт “Найман шарга” валют арилжааны төв болон зарим хүнсний захуудаар орж, үнэ ханшийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар хэрхэн суларсан талаар бодит байдал дээр судалгаа хийх гэнэ.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014 онд ам.долларын ханшийг 1380 төгрөгт барина гэсэн боловч өнөөдрийн байдлаар 1750-1780 төгрөгийн хооронд арилжаалагдаж байгаа юм. Гэтэл Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй, төгрөгийн ханш суларч, ам.долларын ханшийн өсөлт нь өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдөхөд хүргэж байна гэж МАН-ын бүлэг үзжээ.

 

А.Зул

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих