Хөтөлийг дампууруулж, Хятадыг дэмжих төрийн бодлого

хөтөлДолларын ханш дагаж жирийсэн үнийн өсөлт энэ хавар орон сууцны ханшийг огцом дээшлүүлж өдгөө өндөр байна хэмээж байгаа үнийг бүр хөөрөгдөх нь тодорхой болов. Барилгын салбарын гол түүхий эд цемент л гэхэд Гурвалжингийн гүурний хажуудах 44 дугээр захад нэг тонн нь 160 мянган төгрөг байна. Гэхдээ энэ бол бөөний худалдаачдын санал болгож байгаа хамгийн хямдхан буюу хятад цементийн үнэ. “Эрэл”, “Хөтөл”-ийнх бол 200 мянга хол давна хэмээн наймаачид хөөрөхдөө энэ хавар үүнээс хямдарна гэж байхгүй хэмээн томрох.

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр манай улс өнгөрсөн жил нийт 230 мянган тонн цемент үйлдвэрлэж, 1.5 сая тонныг импортоор авчээ. Энэ жилийн хувьд цементийн эрэлт хэрэщээ өмнөхөөс өснө. Урьдчилсан тооцоогоор 2.5 сая тонн орчим хэрэгтэй болох юм гэсэн. Гэхдээ үүнийхээ 600 мянга хүрэхтэй үгүитэйг дотооддоо үйлдвэрлэх боломжтой аж. Уг нь дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хоёр гурван ч газар шинэ үйлдвэрийн тууз хайчлах сураг байсан. Гэвч он гарснаас хойш энэ тухай ярихаа больчихож. Эдийн засгийн хямралд идэгдчихэв үү, эсвэл ашиггүй юм байна хэмээгээд үйлдвэр нээж, хүчин чадлаа нэмэхээс түдгэлзэж өөр ашигтай бизнесийн эрэлд гарсан уу гэх эргэлзээ төрүүлж эхэллээ. Тэгсэн байлаа гээд тэднийг буруутгах аргагүй юм.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гэхэд алдаг оног ажиллаж ихэнхдээ сул зогсолт хийж байгаа. Ажилчид нь өнгөрсөн нэгдүгээр сарынхаа цалинг л авсан. Өнөөх мундаг хуурай аргын үйлдвэр нь ажиллаж ч эхлээгүй, нэгүгээр Хөтөл хүндхэн байдалд орчихоод байгаа. Шинэ дарга томилсон нэртэй ч хөвөх, живэх нь чиний хэрэг гээд үертэй гол руу түлхсэнтэй адил зөнд нь хаячихсан болохоор өнөөх нь хаанаас эхэлж юугаа хийхээ ч мэдэхгүй зүдэрч байгаа сураг дуулдсан.

Үндэсний бусад үйлдвэр-лэгчдийн хувьд ч зорьсондоо хүрэхийн төлөө чамлахааргүй зүтгэл гарган ажиллаж байгаа юм билээ. Даанч тэдэнд төр засгаас дэмжлэг алга. Юу л байна мөнгө байна хэмээн сарвайсан болгонд тараачих гэж буй аятай байсан Засгийн газар үйлдвэрлэгчдэд ялангуяа барилгын материалын үйлдвэрлэлийг амлаж байсан шигээ дэмжиж чадахгүй байгааг шүүмжлэх хүн олон байна. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор цемент импортоор оруулж ирдэг хэдэн компанид хөнгөлөлттэй зээл хүссэнээр нь өгсөн гэдэг. Бүр тодруулбал Цемент импортлогчдын холбоо-ны гишүүн гэх 27 аж ахуйн нэгжид 127 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хятадаас хямдхан цемент оруулж ир гэсэн санаатай юм уу даа. Авсан даруйдаа ч аятай тавтай л байж.

Гэвч жил өнгөрөлгүй үнийг нь нэмж орхисон. 130 мянга орчмоор нэг тонныг авчихаж болдог байсан цемент өнгөрсөн намар 220 мянга хүрч галзуураад буцаж буухдаа 185 мянга дээр хэсэг тээглэснийг хэрэглэгчид мартаагүй. Азаар хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан цаг таарч барилгын салбарынхны ажил өвлийн горимондоо шилжих нь ойртсон учир галзуурсан үнээр нь нэг ихийг аваагүй байх. Одоо харин сезон нь ирж байна. Дөнгөж эхэлж буй учраас урд газрын наймаачдын уяхан бас туяхан зан хэвээрээ байгаа. Тун удахгүй эрэлт нэмэгдэж манайхан ч бөөн бөөнөөрөө өмнөдийгзорьж, байгаа цементийг нь ачиж ирэх их аянд мордоно. Ингээд очиход нь харин өвөрлөгч наймаачны ааш огцом өөрчлөгдөж “Үнэ нэмэгдсэн шүү, сайн найз аа” гэсхийгээд мишээх ярвайхын хооронд хямсаганахад манайхан авахгүй гээд яах билээ. Авчраад үнээ нэмээд өгчих хойно импортлогчдод ч алдагдалд ороод байх зүйл гарахгүй л дээ. Барилгынханд ч айх шалтаг биш.

Харин ч цемент өссөн учраас гээд зарах орон сууцныхаа ам метрийн ханшийг амандаа орсноороо нэмчихнэ. Хамгийн ихээр хохирч, халаасаа тэмтрэх нь өнөө л эцсийн цэг дээрх хэрэглэгч иргэд. Уг нь ийм байдалд хүргэхгүй байх боломж Монголын төр засагт хангалттай их бий. “Гудамж” төслөөс өмнө барилгын материалын үйлдвэрлэлийнхнийг дэмжих учиртай байх. Хэзээ өртгөөнөхөхньмэдэгдэхгүйтөсөл хөтөлбөрт “Чингис”, “Самурай” гэх ганган нэртэй бондынхоо мөнгийг зарж өр дээрээ өр нэмж суухаар үйлдвэрээ өргөжүүлж, технологийг нь сайжруулаад үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэм гэсэн ганц болзолтойгоор үндэсний ком-паниудыг бондоосоо дэмжиж болмоор. Шинээр үйлдвэр байгуулахаар зүтгэжбуйхэсэгтнь тоног төхөөрөмжөө оруулж ирэх гаалийн болоод бусад татвар дээр хөнгөлөлт үзүүлчихэд л гайгүй сайн дэмжлэг болж чадахыг энэ засаг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Харамсалтай нь манай дарга нар хар захын наймаач-ны сэтгэхүйгээр хандаж үйлдвэрлэгчдийг биш импорт-логчдыг дэмждэг. Дээрээс нь нэмээд үндэснийхнээ биш гадныхныг илүүд үздэг. Цемен-тийн хувьд ч ийм байдал ажиглагдаж байна. Төв аймгийн Сэргэлэнд Салхитьш хөндийн 100 га газрыг авчихсан Хятадын компани жилд нэг сая тонн цемент гаргах хүчин чадалтай үйлдвэр барьж байгаа. 2009 оноос хойш ажиллаж 100 гаруй сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн гэх уг үйлдвэр одоохондоо бүтээн байгуулалт гэхээр зүйл огт алга. Байшин бололтой хэдэн тагз. барилгынх биз гэхээр хэдэн техникээс өөр зүйлгүй байна бнлээ. Гэхдээ ийм байхад нь ч манай дарга нар дэмжинэ гэдгээ амлаад хадаг сүйгээ барьчихсан дуулддагюм.

Төв аймгийн дарга нар л гэхэд байн байн эргэж тойрч багагүй халамж анхаарал тавьдаг гэсэн. Хариуд нь хятад ноёд нутагтаа урьж аялуулан, амттай хоолоор дайлж цайлаад буцаадаг ч юм бил үу, бүү мэд. Хятад яваад ирлээ, гэхдээ ганцаараа биш, бөөнөөрөө гээд Төв аймгийнхан гайхуулж байхыг нэг биш удаа дуулж л байлаа. Аймгийн дарга нарын хөл алдах ч аргагүй биз. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн НАлтанхуяг өмнөд хөршид айлчлахдаа Монголд цементийн үйлдвэр барьж буй Хятадын төрийн өмчит “Шар мөрөн-Хатан гол” компанийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн гэдэг хойно. Тэр ч бүү хэл өнгөрсөн хавар Ерөнхий сайд Сэргэлэнд барьж буй Хятадьш үйлдвэр дээр очих сураг дуулдаж, аймгийн хоёр дарга ч айхавтар сүрхий бэлтгэж байсан гэдэг. Гэхдээ энэ сураг тэгсхийгээд замхарсан. Үүний өмнө нь Үндэсний аюулгүй байдльш зөвлөлөөс хэдийгээр тэр үйлдвэрийг Хятадын төрийн өмчит компани барьж байгаа ч зөвшөөрөл энэ тэрээ ном журмынх нь дагуу аваагүй, ажиллах хүчнээ жуулчны визээр авчирч хууль дүрэм зөрчиж байгаа тул энэ байдлыг даврааж болохгүй гэж үзсэн. Тэгээд ч стратегийн гэж болох бүтээгдэхүүний хэрэгцээг гадны компани дангаараа хангадаг байх нь үндэсний үйлдвэрлэгчдийг боомилж, үнэ ханшийн хатуу бодлогооралсдааайхавтарноцтой асуудалд хүргэж мэднэ хэмээн болгоомжилж үйл ажиллагааг нь зогсоохыг үүрэгдсэн гэдэг.

Чухам тийм учраас л Засгийн газрын тэргүүн ил тодоор дэмжиж буйгаа илэрхийлэхээс болгоомжилсон биз. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлдээ анхаа-рал тавихгүй, бүтээн байгуу-лалтын улирал ирчихээд байхад бүтээгдэхуүнээр хангах учиртай төрийн мэдлийн ганц цементийн үйлдвэр нь сул зогсолт хийж буйг бодохоор Хөтөлийг дампууруулаад Хятадыг дэмжих бодлого явуулж байна хэмээн хардаж болохоор байна.

 

 

Н.САРАНГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих