Давах уу, Буцах уу?

ool vgyТөв номын сангийн урд талын явган хүний замыг төмөр хайсаар хаажээ. Гарцаар гарч буй иргэд хаагуур явахаа мэдэхгүй хий дэмий бухимдана. Ер нь нийслэлд иймэрхүү толгой эргүүлж, иргэдийн цаг зав, уурыг барьж байгаа хэд хэдэн гарц буйг анхааралдаа авах нъ зүйтэй юм. Гарцыг ямар учраас хаасан, мөн тойрч гарах талаар ямарч тэмдэг тэмдэглэгээ алга.
Уг нь засвар хийгдэж буй газар, эсвэл гарцыг өөрчилсөн бол ойлгомжтой тайлбарласан тэмдэг тэмдэглэгээ байна гэсэн журам бий.
Гэтэл тийм тэмдэг байхгүй бөгөөд иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй хүүхэд хөгшид авто ослын хохирогч болох нөхцөл бүрдэж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авна уу. Хотын дарга аа?

 

Т.ДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих