“Слайд” компанид Засгийн газар, Хотын дарга ямар “өр”-тэй вэ?
Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобусны бүртгэлийн ОР8 систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн системийг суурилуулах төслийг “Слайд” компанид өгч, төсөлд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийджээ.
Ингэхдээ “Слайд” ХХК-ийн өмнөөс Засгийн газар баталгаа гаргахаар болсон байна. Энэ хурлын тогтоол “биежиж” амжаагүй байтал төсөлтэй холбоотой ноцтой асуудал яригдаж эхлэв.
Уг нь нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологийг нэвтрүүлэх талаар аль хэдийнээс Улаанбаатар хотын удирдлагуудын төвшинд яригдаж, үүнийг төсөл болгон хэрэгжүүлэхээр шийдээд байж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны 81 дүгээр тогтоолоор “Нийслэлд нэн шаарддагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж, нутаг-Шуулах төслийг хэрэг-жүүлэх журам”-ыг ба-талж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ. Журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ технологи нэвт-рүүлэх 10 гаруй компани, консорциум санал, төслөө ирүүлж, нийслэлийн удирдлагууд танилцаад байв. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын тушаалаар шинэ систем нэвтрүүлэх төслүүдтэй танилцах, судлах ажлын хэсгийг 2013 онд байгуулсан байна. Зарим нь дэмжигдэж, төсөл шалгаруулах үйл ажиллагаа нъ НИТХ-ын дээрх журмын хүрээнд явагдаж байв. Эдний дунд улсын болон нийслэлийн төсевт дарамт бололгүй 100 хувь өөрийнхөө хө-рөнгөөр “Ухаалаг авто-бус” төслийг хэрэгжүүлэх санал ч ирээд байж. Энэхүү “Ухаалаг автобус” Төслийг Монгол-Солонгосын хамтарсан консорциум боловсруулсан аж. Төслийн судалгааг гурван жилийн өмнөөс хийж, энэ хугацаандаа дэлхийн хэд хэд хотын туршлагыг судлан, БНСУ-ын Сөүл хотод хэрэгжүүлсэн шийдлийг Улаанбаатарт тохирно гэж үзээд байжээ. Тэд зарим тоног төхөөрөмжөө авчран амжилттай турш-сан гэж байгаа. Мөн уг консорциумтай Монголын мэдээллийн технологийн сургуу-лиудын эрдэмтэн багш нар хамтарч ажиллан, гүйцэтгэлд нь оролцохоо илэрхийлээд байжээ.
Нийслэлд хэрэгжих төслийн шалгаруулалтын явц ийн явж байтал өн-гөрсөн баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаар гэнэт дээрх шийдвэр гараатахсан байна. Хэд хэдэн “но”-той асуудал байгаа аж.
Уг нь нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх төслийг нийслэлийн удирдлагууд шалгаруулахаар ажиллаж байв. Гэтэл Засгийн газар гэнэт татан авч шийдэхдээ “Слайд” ХХК-д уг ажлыг өгчээ. Энэ компани өмнө нь төслөө огт танилцуулж байгаагүй, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ийн “мотордсон”.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тийм ч таатай бус нөхцөлтэй байгаа. Нийслэл дээр ирсэн төслүүд дунд 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлье гэсэн консорциум байсаар байтал Засгийн газар шийдвэр гаргахдаа “Слайд” ХХК-д Хөгжлийн банкнаас 13.3 тэрбум төгрөгийн зээл олгож, баталгааг нь Засгийн газраас гаргахаар болсон байна.
Гэнэт гарч ирсэн “Слайд” ХХКнь Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх Р.Отгонтулгын оролцоотой компани гэх. Р.Отгонтулга нь Ерөнхий сайдын туслах байсан эмэгтэйн нөхөр бөгөөд Зөвлөхийн албанд тохоогдсоноосоо хойш Чингис бондын мөнгөнд гар нь дүрээстэй байх болсон. Ерөнхий сайдын бас нэг Дэнзэн гарч ирлээ гэх мэтээр шивэр авир яриа гарч, зарим хэвлэлд бичиж байгаа. Р.Отгонтулга нь ТҮЦ машин, замын цагдаа нарын торгодог төхөөрөмжүүдийн ний-лүүлэлтэд чухал орол-цоотой талаар бас яригддаг.
“Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөр гэж бий. Тэрээр “Сант” сургуулийн захирал Н.Зургаанжин гуайн хүү гэнэ. Засгийн газрын хуралдаанаар “Слайд” компанийн ажлын гүйцэтгэлд МТШХХ-ны газар хяналт тавьж ажиллахыгүүрэгболгосон, Гэтэл тус газрын дэд дарга З.Энхболд нь “Слайд” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Энхтөрийн төрсөн ах ажээ. Өөрөөр хэлбэл, Засгиин газар шийдвэр гаргахдаа “Олон тэрбум төгрөгийн төслийн ажлыг З.Энхтөр гүйцэтгэж, төрсөн ах З.Энхболд нь хяналт тавь…” гээд үүрэгдчихсэн байх юм.
Энэхүү гэнэтийн шийдвэр гарахаас тав хоногийн өмнө Хо-тын дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэгэн хү-сэлтийг илгээсэн байна. Нийслэл дээр цугласан төслүүдтэй танилцаж “Энэ нь зүгээр юм банна, үүнийг дэмжих нь зүйтэй…” хэмээж явсан Хотын дарга хүсэлтдээ “…Уг ажлын хүрээнд дээрх шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна жил бүрийн төсвөөс олгодог 53 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг 35 хүртэл хувиар бууруулах боломжтой төслийг бид хүлээн авсан ба уг төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр хотын төсөвт байхгүй болно. Иймд энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж шийдэж өгнө үү” гэчихсэн байна. Уг нь мань эр улсын болоод нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүй гэх 10 гаруй төсөлтэй танилцаад сууж байсан гэх.
Хотын даргын хувьд бусдын нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй ажээ. Тодруулбал, “Сант” сургуулийн захирал Н.Зургаанжин нь Э.Бат-Үүлтэй 40 мянгатын нэг байрных, зхнэр Н.Буяндэлгэр нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ангижав юм байна. Тиймээс “Слайд” ХХК ямар нэг байдлаар шалгарч, Н.Зургаанжин захирлын хүүхдүүд олон тэрбумын ажлыг “эзэгнэнхэн төрөх” нь ойлгомжтой гэсэн явган нүцгэн яриа байна.
Ийн нийтийн тээврийг ухаалагжуулах нэн шаардлагатай төс-лийн ажлыг “ухаалгаар” ашиглан өөрийн болгосон нэгэн жишээ энэ. Товчхондоо, “Слайд” ХХК шуудхан Засгийн газрын хуралдаанд орж, төслөө батлуулж, мөн Засгийн газраар 13.3 тэрбум төгрөгийнхөө зээлийн баталгааг гаргуулж томорчээ. Уг төсөл шалгаруулалтад оролцох гэж гурван жил ажилласан компани, консорциумууд, төслийг шалгаруулахаар хуралдаж, ажлын хэсэг байгуулж жил гаруй ажилласан төрийн байгууллагууд “Слайд”-ийн дэргэд юу ч биш ажээ. Ухаалаг төр гэх ухагдахуунтай зэрэгцэн Шилэн тендер гэдэг аян төрийн бүх төвшинд яригдаж, хэрэгжиж эхлээд байгаа. Дээрх төсөл ч үүнд хамаатай. Гэтэл Засгийн газар болон Хотын даргын “Слайд” ХХК-д тал зассан шийдвэр нь Монгол Улсын хэдэн арван хууль, тогтоомж, зорилго, зорилтыг зөрчив бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
URL: