Хөрөнгө, орлогоо зөрүүтэй мэдүүлсэн албан тушаалтнууд хариуцлага тооцжээ

Авлигатаи тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээнии хэлтсийн ажилтан Л.Билгүүнээс Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцсоныг тодрууллаа.

-Гаалийн байцаагч нар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гэж үнэн үү?
-Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын гаалийн улсын байцаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавилаа. Хяналтаар Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын байцаан Б.Цэен нар хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөнийг тогтоосон.

-Тэд хуулийн ямар заалт зөрчсөн юм бэ?
-Хөрөнгө орлого мэдүүлэхдэз Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гapгагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ өөрөө, үнэн зөв гаргах үүрэгтэй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “Хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн.

Гаалийн ерөнхий газрын даргын 238 дугаар тушаалаар П.Түвшинзаяа, Н.Уранчимэг, Ч.Энхтуяа нарын зэрэг дэвийг гурван сарын хугацаагаар бууруулах, С.Дамбажав, Л.Энхболд, Б.Цэен нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

-Орон нутагт бас зөрчил илэрсэн гэл үү?

-Баян-Өлгий аймагт ажиллаж, тус аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын дарга Х.Нурбат болон сумын Засаг даргын орлогч М.Абужалел, аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс гомдол ирсний дагуу дахин хяналаа. Дээрх албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Тэдэнд хариуцлага тооцуулахаар холбогдох газруудад бичиг явуулсан.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих