Гар утас үнэхээр хавдар үүсгэх үү

“Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гар утас руу ямар ч үндэслэлгүй дайралт хийж байна” хэмээн “Уол стрит жорнал”-д бичжээ.

“Гар утаснаас ялгаруулж байгаа радио идэвхит долгион хорт хавдар үүсэх эх үүсвэр болдог” хэмээн өнгөрсөн долоо хоногт тус байгууллагаас мэдэгдсэн юм. “Энэхүү мэдэгдэл нь нийт иргэдийн дунд айдас төрүүлэх гэсэн оролдлого” хэмээн тус хэвлэлийнхэн үзэж байна. Одоогийн байдлаар судалгааны ажил олон нийтийн хүртээл болоогүй байгаа боловч Олон улсын эрүүл мэндийн байгууллага гар утсыг “аюултай бүсэд” багтаажээ. Энэхүү бүсэд кофе, наргил модны тос, хими цэвэрлэгээ гэх мэтийн зүйл багтдаг юм.

Гар утас идэвхтэй хэрэглэдэг хүмүүсийн дотор тархины өвчтэй болох магадлал 40 хувиар өндөр байдаг гэдгийг тус байгууллагынхан анхааруулаад байна. Гэтэл “олон арван судалгаа явуулсан ч хавдар үүсгэдэг гэх нотолгоог олоогүй” хэмээн “Уол стрит жорнэл”-д бичжээ. Тэгээд ч гар утаснаас ялгаруулж байгаа цацрагийн хэмжээ тун бага учир хүний эд эсэд тэгтлээ нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

“Ийм мэдэгдлүүд нь холбоо харилцааны байгууллагууд руу давшилт хийхэд хүргэнэ” хэмээн Уол стрит жорнэлд бичсэн байна. Тиймээс “хэрэглэгчид эхлээд дэлхийн эрүүл мэндийн байгуулагын илтгэлийг уншиж үзээд бие даан шийдвэр гаргах ёстой. Олон сая америкчууд эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж биеэ наранд шарж байдаг, биеийн тамирын дасгал тустай гэдгийг мэдсээр байж хийдэггүй. Бүх хүмүүс гар утасны тусламжтай үйлдвэрлэлээ өсгөх, ажил үйлчилгээгээ амжуулах гээд ашигтай зүйлээс татгалзах бүрэн эрхтэй” гэж тус хэвлэлд бичсэн байна.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих