105 дугаар сургуулийн хашаанаас эмэгтэй хүний цогцос олджээ

анхаарСонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 105 дугаар сургуулийн хашаан доторх дулааны худагаас цогцос олджээ. Энэхүү мэдээллийг өглөөний 08:50 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийнхан цогцосыг гаргаад байгаа аж.

Одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байсан гэдгийг албаныхан хэлж байна.  Ямартай ч цогцосыг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих