Сураггүй болсон онгоцонд Монголыг зорьсон хоёр ч зорчигч байжээ

imageproxy

Куала Лумпураас Бээжингийн чиглэлд нисээд сураггүй болсон Малайзын онгоцонд Монголыг зорьсон хоёр ч зорчигч явсан талаар Австралийн “WA Today” болон Энэтхэгийн “The Hindu”-д мэдээлжээ. Австралийн эх сурвалжид мэдээлснээр, өдгөө 38 настай Шинэ Зеландын иргэн Пол Уик Монголд үйл ажиллагаа явуулдаг “Transwest Mongolia” уул уурхайн компанид ажиллахаар Улаанбаатарыг зорьж, “Malaysian Airlines”-ын 370 дугаар нислэгт багтжээ.
Энэ талаарх мэдээллийг түүний эхнэр Даника болон гэр бүлийн бусад гишүүд өгчээ. Тэрээр Линкольн болон Жек нэртэй хоёр хүүтэй аж. Хоёр дахь зорчигчийн хувьд Энэтхэгийн иргэн байсан бөгөөд “The Hindu”-д мэдээлснээр, Чандрика Шарма нь Улаанбаатар хотод өнөөдөр болж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хуралдаанд оролцохоор Улаанбаатарыг зорьсон байна. Тэрээр Энэтхэгийн Ченнай дахь Олон улсын загасны аж ахуйн эрхлэгчдийн хоршооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга байжээ.

Э.Наранбат

http://world.eagle.mn/


URL:

Сэтгэгдэл бичих