Хүүхэд төрүүлэх уралдаан зарлажээ
Хүн амаа өсгөх нь өнөөгийн даяаршлагдаж байгаа нийгмийн хувьд өөрийн орон нутаг, эх үндсээ хадгалан авч үлдэх нэгэн шийдэл мэт боловч мөн чанартаа бол өнөө тооны төлөө биш чанарын төлөө гэдэг уриатай эсрэгцэх мэт санагдаад л байгаа юм даа.
Учир нь “саалиа бэлдэхээр саваа цэх” гэдэг Монгол ардын нэгэн үгэнд хэлсэнчлэн Монголын засгийн газар шоудах зүйлээ олохдоо тун амархан бараг сурсан гэхэд хилсдэхгүй. Ард иргэдийнхээ итгэдлийг хүлээж улс орныхоо эдийн засаг болоод нийгмийн амьдралыг сайн сайхан болгох гэж тэд уул нь улс төрийн албанд тохоогдон томилогдсоон. Гэтэл итгэл дээр нь наадах мэт санааа санаачлага гаргаж суух нь үнэхээр өрөвдөлтэй агаад өөрсдийгөө болоод ард түмнээ доромжилж байгаа нэгэн хэлбэр гээд хилсдэхгүй.
3 сая дахь хүндээ байр мөнгө амлаад л их л баян улс шин аашлах нэг ёсондоо эхчүүд ээжүүдийг төрөхөөрөө уралд хэмээгээд харж баясах гэсэн арга ч гэж хэлж болно. Харж баясах гэдэг нь өнөөдөр манай улсад төрөх эмнэлэг хэдийхэн байгаа билээ. Мөн хүүхдийн гэсэн тодотголтой эмнэлэгүүд байдаг билүү. Эрхэм сайдаа Та өөрөөсөө асуугаад үз. Зөөлөн сандалдаа шигдэж суучихаад засгийн газрын цонхоор “албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” хэмээн дуу аялаад суусан биеийнхээ чилээг гаргангаа нийслэлээрээ яваад судлаад үзэхэд илүүдэхгүй л байх.
Өнөөдөр байшингийн булаг тохой бүр дээр шахуу эмийн сан, шүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг мөн дэлгүүр гээд хэлж барахгүй /хувийн/ бүгд л ашгийн төлөө байгууллагууд байдаг. Гэтэл хүүхдийн тодотголтой улсын нэг ачааллаа даахаа больсон эмнэлэг ажиллаж байгаа нь өрөвдөлтэй дүр зураг нүдэн дээр чинь байгаа зүйл. Мөн эрүүл мэндийн салбарт түлэнхийн төв байхгүй энд тэнд байр түрээслэн ард иргэддээ үйлчилгээгээ үзүүлж байгаа. Энэ мэтчилэн тоочоод байвал засгийн газраас хэрэгжүүлсэн авч хэрэгжүүлж байгаа зүйлс нь тун ч арчаагүй аргаа барсан хэрэг.
Эхлээд эх хүүхдийнхээ эрүүл мэндийн томоохон цогцолбор барьчихаад дараа нь тэр 3 сая төгрөг, байраа амлаад моринд бооцоо тавих баячуудын аятай аяглаж суухгүй юм байх даа. Ард иргэдийнхээ итгэл дээр тоглосоор байгаа иймэрхүү асуудал тэр тусмаа үр хүүхдээрээ хүртэл уралдах ухаанаа уралдуулж суудаг болоосой.
Ч.Мөнхбат
URL: