Манай хүн амын 41.8 хувийг чинээлэг хэсгийнхэн эзэлж байна
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хоёр сарын байдлаар Монголын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа гаргасан байна.
Хоёр сарын хугацаанд 201 нярай энджээ
Улсын хэмжээнд 2014 оны эхний 2 сард 12897 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 510 эх буюу 4.1 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 12972 болж, 520 хүүхэд буюу 4.2 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2014 оны эхний 2 сард нялхсын эндэгдэл 201 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхэд буюу 3.4 хувиар буурч, 1-5 хүртэлх насны 252 хүүхэд эндэж 5 хүүхэд буюу 2.0 хувиар нэмэгджээ.
Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байна
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2014 оны хоёрдугаар сарын эцэст 33.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.9 мянган хүн буюу 10.4 хувиар буурчээ. Ажиллах хүчний 2013 оны 4 дүгээр улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1125.4 мянга байгаагийн 598.4 мянга буюу 53,2 хувь нь эрэгтэй, 527.0 мянга буюу 46.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Судалгааны дүнгээр 2013 оны дөрөвдүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 87.2 мянга байгаагийн 46.5 мянга буюу 53.3 хувь нь эрэгтэйчүүд, 40.7 мянга буюу 46.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувь байна.
Өрхийн сарын дундаж зарлага 2013 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 902.5 мян.төгрөг болжээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2013 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.5 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 112.7 мян.төг буюу 14.4 хувиар нэмэгдлээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2013 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 902.5 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 162.8 мян.төг буюу 22.0 хувиар өссөн байна.
Мөн Үндэсний статистикийн хорооноос улирал болгон манай хүн амын өрхийн хэрэглээнд тэгш бус байдал хэр их байгааг тооцож гаргадаг. Хүн амынхаа хэрэглээг тэнцүү таван бүлэгт хувааж үзэж байгаад хамгийн ядуу болон чинээлэг хэсгийн хэрэглээ хоёрын хооронд ямар тэгш бус байдал байгааг хардаг байна. Өнгөрсөн улиралд хамгийн бага хэрэглээтэй бүлэг улсын хэмжээний нийт хэрэглээний 7,8 хувийг эзэлж байгаа бол чинээлэг хэсгийнхэн 41,8 хувийг эзэлж байгаа. Эндээс хүн амын хамгийн чинээлэг 20 хувь нь ядуу 20 хувийнхийхаа хэрэглээнээс 5,3 дахин өндөр хэрэглээтэй гэсэн дүн гарсан байна. Энэ нь манай хүн амын хэрэглээнд нэлээд ялгааг байгааг харуулж байгаа юм.
“Хүний хөгжил” сангаас хүүхдэд хоёр сарын хугацаанд 38.7 тэрбум төгрөг олгосон байна
Нийгмийн даатгалын сангийн орлого 2014 оны эхний 2 сард 188.9 тэрбум төг, зарлага 193.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 27.8 тэрбум төг буюу 17,3 хувь, зарлага 23.3 тэрбум төг буюу 13.7 хувиар өслөө. Нийгмийн халамжийн сангаас 2014 оны эхний хоёр сард 155.7 мян.хүнд 22.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 53,2 мян.хүн буюу 16.3 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 3.0 тэрбум төг буюу 15.6 хувиар өсчээ. “Хүний хөгжил” сангаас 2014 оны эхний 2 сард 18 хүртэлх насны 965.1 мянган хүүхдэд 38.7 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.
Гэмт хэрэг 3.7 хувиар өсчээ
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2014 оны эхний 2 сард 5035 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2104 хүн буюу 17,3 хувиар буурахад салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 86 хүн буюу 8.7 хувиар өссөн хэдий ч гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 1678 хүн буюу 93.4 хувь, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 499 хүн буюу 72.0 хувиар буурснаас голлон шалтгаалжээ. Улсын хэмжээнд 2014 оны эхний 2 сард 4452 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 157 хэрэг буюу 3.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг (163), бусдын бие махбодид гэмтэл учруулах (119) гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 1454 хүн гэмтэж, 219 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 169 буюу 13.2 хувиар нэмэгдэж, нас барсан хүний тоо 107 буюу 32.8 хувиар буурсан байна.
Хэрэглээний үнийн улсын индекс 12.2 хувиар өслөө
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2014 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1,8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөнгөний нийлүүлэлт (M2) 2014 оны 2 дугаар сарын эцэст 9853.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 174.4 тэрбум төг буюу 1.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2615.5 тэрбум төг буюу 36.1 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2014 оны 2 дугаар сарын эцэст 756.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 137.7 тэрбум төг буюу 15.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 81.0 тэрбум төг буюу 12.0 хувиар өсчээ.
2.6 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 2 дугаар сарын эцэст 11159.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 144.2 тэрбум төг буюу 1.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 3990.6 тэрбум төг буюу 55.7 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 2 дугаар сарын эцэст 198.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 53,2 тэрбум төг буюу 30.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төг буюу 79.3 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2014 оны 2 дугаар сарын эцэст 598.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 16.1 тэрбум төг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 292.1 тэрбум төг буюу 95.5 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 пунктээр өсчээ. Үнэт цаасны арилжаагаар 2014 оны эхний 2 сард 8364.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, 2.6 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс 2014 оны 2 дугаар сард үнэт цаасны гүйлгээ 4.5 тэрбум төг буюу 2.5 дахин өсч, арилжигдсан үнэт цаасны тоо 1.8 сая ш буюу 65.5 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2014 оны эхний 2 сард 709.4 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 799.7 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 90.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 10.1 тэрбум төг буюу 1.6 хувиар өсөхөд орлогын албан татварын орлого 21.8 тэрбум төг буюу 11.8 хувиар буурсан хэдий ч бусад татварын орлого 17,3 тэрбум төг буюу 32.4 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7.3 тэрбум төг буюу 6.8 хувь, гадаад худалдааны татварын орлого 5.6 тэрбум төг буюу 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2014 оны эхний 2 сард 799.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 184.4 тэрбум төг буюу 30.0 хувиар өсөхөд эргэж төлөгдөх цэвэр зээл 9.0 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч хөрөнгийн зардал 83.1 тэрбум төг буюу 4.7 дахин, татаас, шилжүүлгийн зардал 63.9 тэрбум төг буюу 53,2 хувь, бараа, үйлчилгээний зардал 24.7 тэрбум төг буюу 8.0 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 21.7 тэрбум төг буюу 3.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1208.5 сая ам.долларт хүрчээ
Монгол Улс 2014 оны эхний 2 сард дэлхийн 92 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1208.5 сая ам.доллар, үүнээс экспорт 594.6 сая ам.доллар, импорт 613.9 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний 2 сард 305.1 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2014 оны эхний 2 сард 19.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 285.8 сая ам.долл буюу 93.7 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 108.8 сая ам.долл буюу 8.3 хувь, импортын хэмжээ 197.3 сая ам.долл буюу 24.3 хувиар буурч, харин экспортын хэмжээ 88.5 сая ам.доллар буюу 17,3 хувиар өсчээ.
Б.Бурмаа
URL: