Хошин зөвлөгөө
Би их азтай хүн шүү… Нэг охинтой бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хоёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв. Найз охин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ.
Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бол түүний, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн охин дүү байв. Тэрээр үргэлж богино банзал өмсөж миний урд хойгуур эргэлдэнэ…
Надтай ойртох боломж л гарвал тэрээр хүний нүд хариулж байгаад надад эрхлэхийг оролдоно. Тэрээр надад, хүргэн ахын хувьд биш шал өөр хандлагаар эрхэлж байгаа нь өдөр өнгөрөх тусам илүү мэдрэгдэж байлаа…
Нэг өдөр нөгөө охин дүү маань намайг гэртээ дуудаж, эгчийнхээ хуримын даашинзыг бэлдчихлээ, ирж үзээч гэв. Намайг гэрт нь очиход тэрээр ганцаараа байлаа. Хувцас үзүүлсэн ч үгүй… Жаахан ичингүйрч байснаа:
-Та хэд хоногийн дараа эхнэр авч хүний нөхөр болно… би танд хайртай боловч эгчийгээ яалтай билээ… тэгэхээр би таныг хүний нөхөр болохоос чинь өмнө тантай эхний бөгөөд эцсийн удаа “унтмаар” байна, гэж байна.
Тэгээд тэр өрөө рүүгээ намайг хөтлөн явав. Би өрөө рүү нь хэд алхсанаа гэнэт эргэн гадна хаалга руу зүглэлээ… гадаа гаран машин руугаа гүйв…
Тэгтэл машины цаанаас ирээдүйн хадам аав, ээж, сүйт бүсгүй маань бүгд гарч ирэн тэвэрч аван үнслээ… Тэд:
-Миний хүргэн, ёстой ухаантай, энэ дэлхийн хамгийн үнэнч хүргэн… бид ийм л хүргэнтэй болохыг хүсэж байсан юм, чи бидний сорилтыг давж чадлаа… хэмээн хашгирч дэвхцэн байх зуур охин дүү маань гарч ирэн:
-Ах аа, та намайг уучлаарай, бид бүгдээрээ ярьж тохироод таныг, хэр зэрэг үнэнч хүргэн болохыг туршсан юм, та үнэхээр манай эгчийн үнэнч хань нь болж чадах юм байна, гээд жинхэнэ дүүгийн сэтгэлээр хацар дээр минь үнсэв…
Хэрвээ тэр үед “хамгаалах резин” машинд байгаагүй халаасанд байсан бол ч өнгөрсөөн… өнгөрсөн… дүү нар минь, хэцүү хүмүүс хэцүү л байдаг юм билээ шүү!!!
Эрчүүдээ хармайндаа биш машиндаа резинээ хийж яваарай … хэхэ
URL: