Дуучин Эгшиглэн гудамжинд салаавч гарган танхайрчээ

04705f362d5de2agreat

 

“В” продакшинаас урлагийн гараагаа эхэлсэн ч “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр олонд жаахан танигдмагцаа захирлаасаа нүүр буруулсан дуучин Эгшиглэн нэг хэсэг “бөө боллоо” хэмээн олны шуугиулсан.
“Буруу замаар будаа тээгээд” амжилт олохгүй мэдсэн бүсгүй нүцгэн зургаа цахим ертөнцөөр нэг тараан, урлагтаа эргэн ирж байгаагаа зарласан ч дорвитой уран бүтээл хийхгүй байсаар өдийг хүрлээ. Цагтаа шоу цэнгээнд багагүй дуртай, нэлээд эршүүд гэгддэг дуучин бүсгүй хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагандаа өөрийгөө “томоожиж” байгааг ч дурдахаа мартаагүй.
Гэвч угийн эршүүд, хаана ч, хэнтэй ч гар зөрүүлэхээс буцдаггүй Эгшиглэн тэгтлээ сайн томоожоогүй бололтой. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө нэгэн найзынхаа хамтаар наргижээ.
Түүнийг ийнхүү халамцуухан явааг харсан үеийнх нь бүсгүйчүүд хажуугаар нь дуугүй өнгөрч чадалгүй “Хүүе, дуучин Эгшиглэн үү дээ” гэж уулга алдсанд тэрбээр ихэд дургүйцэн, тэдний араас орилж хашгичсан байна. Улмаар араас нь салаавч гаргаж, элдэв хараал урсган, бүсгүй хүнд баймааргүй муухай араншин гаргаж, гудамжинд байсан хүмүүсийн “нүдийг нь орой дээр нь гаргажээ”.
Залуу хүн алдахыг алийг тэр гэх вэ. Гэвч олны танил хүнд алдах эрх байдаггүйг дуучин бүсгүй өнөө хэр нь мэддэггүй л юм байх даа. Дуучин хэмээх алдар, өөрийнхөө нүүрний арьсыг хайрладаггүй юм аа гэхэд уг нь эцэг, эхээс заяасан нэрээ бодмоор юм даа.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих