Ерөнхийлөгч ээжүүдэд охиддоо хоол хийж, юм оёж сургахыг уриаллаа

elbegdorjМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр болдог 1000 ээжийн чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг уг чуулганд 21 аймгийн төлөөлөл оролцож байна. Ерөнхийлөгч эхчүүдэд хандан үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэе.

“Олон жил төрөх эмнэлэгийн хүрэлцээ, үйлчилгээ муу талаар ярьж байна. Цаашид энэ нарийн зүйлүүдэд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Манай Улсын Их Хурал хоёрхон эмэгтэй гишүүнтэй байсан бол одоо 11 гишүүнтэй болсон байна. Энэ эмэгтэйчүүд мөн аймаг, сумдын иргэдийн хурлын эмэгтэйчүүд энэ асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

Түүнчлэн эрэгтэй гишүүд энэ бүхнийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгож болохгүй. Энэ бол Монгол улсад хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаарх бодлого юм. Тийм учраас бид бүгдээрээ энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. …

Хүүхдээ харж байгаа эхчүүдэд олгох тэтгэмжийн асуудлыг ярьж байгаа. Энэ дээр хууль тогтоомжоо гаргая, оруулья гэж ярьж байна. Тэгээд хоёр нас хүрэхээр нь хүүхдээ цэцэрлэгт өгнө. Гэр цэцэрлэгийн талаар маш их ярьж байна. Та бүхний санаачилгыг маш их дэмжин ажиллана, ажил болгохын төлөө чармайцгаах хэрэгтэй.

…Айл гэрт эхнэр хүн, ээж хүн орж ирээд “гэрээ цэвэрлэж, хоолоо хийгээгүй юм уу” гэхэд гэр оронд байгаа аав хүртэл айдаг. Тэгэхээр ээжийн дуу хоолой хамгийн хүчтэй нь гэж би боддог. Тийм учраас та бүхний үр хүүхдээ өсгөж, гэр орондоо эмх цэгцийг бий болгож байгаа энэ байдал чинь монгол улсын хөгжилд нөлөөлдөг юм шүү, энэ бүхэн чинь улам цаашаа цэцэглэн хөгжөөсэй гэж чи сэтгэлээсээ хүсч байна…” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих