Бангладешийн насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн амьдрал
Тэд хэдийгээр 18 нас ч хүрээгүй боловч хүний амьдралын бүхий л гашуун замыг туулаад амжжээ. Ядуурал, доромжлол, байнгын бэлгийн мөлжлөг – эдгээр нь Бангладешийн бага насны биеэ үнэлэгчдийн хүнд хэцүү амьдралын салшгүй хэсэг юм.
17 настай биеэ үнэлэгч Хаши /уг нэр нь “аз жаргал” гэсэн утгатай аж/ өөрийн “нөхрөө” тэвэрч байгаа нь. Бангладешийн Тангаиле дахь Кандапарын гудамж.
Энд олон залуу биеэ үнэлэгчид Бабу /“нөхөр”/ хэмээх хүнтэй байдаг ба тэдгээр нь охидын аюулгүй байдлыг хангасны төлөө тэднээс оронд нь мөнгө, сексийн үйлчилгээ авдаг юм байна.11 настай Шефали Кандапарт төрсөн ба түүний ээж нь бас биеэ үнэлэгч байжээ.
Энэ бага насны охин нэг өдөрт 20-25 хүнд “үйлчилдэг” ба хэдий хэрийн мөнгө олж байгаагаа охин өөрөө мэддэггүй. Мадам хэмээх эмэгтэй түүний бүх мөнгийг авдаг ба хариуд нь өдөрт 3 удаа хооллон, хааяахан бага сага бэлэг өгөх төдийгөөр аргацааж байдаг аж.Бангладешийн энэ хороололд албан ёсны эмсийн хүрээлэн 14 байдаг ба 800 гаруй жижиг оромжуудад биеэ үнэлэгчид “хөдөлмөрлөдөг” аж.
URL: