Баянгол дүүргийн “цус ойртолт” буюу С.Эрдэнэ сайдын хамсаатнууд

22eb84defc4f48cbig

Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий.  Тэдний нэг бол Монгол улсын УИХ-ын гишүүн,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санадаг болохыг хэвлэлүүд нэг биш удаа шуугиж байлаа. Тэр бүү хэл Баянгол дүүрэгт дураараа дургиж дунд чөмгөөрөө наргидаг тухай ярих нэг нь бий.

Үнэхээр С.Эрдэнэ сайд Баянгол дүүргийн эзэгнэжээ. Тиймдээ ч Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог. Шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм.  Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна.

Баянгол дүүргийн албан ёсны сайтруу орох аваас энэ мэдээлэл үнэн болохыг та төвөггүй олж харна.

Ингээд эрхэм төрийн түшээ, төрийн сайд С.Эрдэнийн “багийнхан”-ыг танилцуулж байна.

Н.Нинжбадгар С.Эрдэнэ сайдын эхнэр.

Э.Содгэрэл С.Эрдэнэ сайдын охин.

Э. Ганболор С.Эрдэнэ сайдын хүү.

Б.Лхагвасүрэн С.Эрдэнэ даргын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан.

Б.Мөнгөнсүх С.Эрдэнэ сайдын бие хамгаалагч

Л.Баттулга С.Эрдэнэ сайдын жолооч

Г.Энхболд С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан

Т.Сэр-Од С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч

Т.Мөнх-Очир УИХ-ын гишүүн С.Эрдэнийн туслах.

Б.Бурмаа БГД-ийн тамгын газарт захиргааны хяналтын байцаагч

Д.Дэлгэрбат НТЕГ-т ажиллаж байсан.

Э.Мандхай С.Эрдэнэ сайдын бие төлөөлөгч

Т.Төгөлдөр “Гурван тамир” сургуулийн багш

Ц.Отгонбаяр “Молор трейд” , “Эрдэнэ”  зэрэг компаниудад нь ажиллаж байсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн

БГД-ийн ИТХ 41 гишүүнтэй. 41-ийн 2 нь МАХН-ынх, 9 нь МАН-ынх, 30 нь АН-ынх юм.  Харин АН-ын гишүүдийн 21 нь С.Эрдэнийн хүмүүс болохыг төлөөлөгчид нь ярьдаг.  Энэ нь дээрх баримтнаас харахад батлагдахаар. С.Эрдэнийн хүмүүс зүгээр нэг иргэдийн хурлын төлөөлөгч үү гэхээр үгүй. Дүүргийн хэлтсийн дарга ч юм уу тус бүрдээ төрөөс цалинждаг ажилтай гэж байна. Хамгийн доод тал нь хорооны даргын албан тушаалтай.

Уг нь бол сонгогчид буюу ард түмэн  өөрсдөө иргэдийн төлөөлөгчдийг сонгодог.  Энэ байдлаас харахад ноён С.Эрдэнэ тойрон хүрээлэгчдээ төрөлх тойрогтоо хүч хэрэглэн төлөөлөгч болгосон уу гэвэл үгүй юм. Харин гаргалгаа нь тэрбээр өөрийн хүмүүсээ хүч түрэн иргэдийн хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн байж мэдэхээр. Шалтгаан нь эрхэм гишүүн, сайд С.Эрдэнэ 2000 оноос эхлэн БГД-ийн ардчилсан намын даргын албыг хашиж буй.  Ийм учраас хаана, хэнийг дэвшүүлэх үү, яах ёстой гэдгээ аль хэдийн судалсан байж таараа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж харж болно. Ингэлээ гээд хууль зөрчсөн асуудал ч биш. Гэхдээ ичих булчирхайтай байж, жаахан жудагтай загнасан бол л гэх бодол төрж байгаа юм.

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнийн ямар ямар хүн байдгийг та бүхэн харлаа. Одоо Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт С.Эрдэнийн ямар хүмүүс байгааг сонирхож болно.

Г.Энхболд Баянгол дүүргийн засаг даргын орлогч буюу С.Эрдэнэ сайдын хүргэн гэж байгаа.
Т.Нямцэцэг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, С.Эрдэнэ сайдыг НДЕГ-ыг удирдаж байхад Мониторингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Д.Дулмаа БГД-ийн ЗДТГ-ын  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга, С.Эрдэнэ сайдыг НДЕГ-ыг толгойлж байхад тэнд ажиллаж байсан.

Б.Сүрэнхүү  БГД-ийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга. Мөн л С.Эрдэнэ сайдыг НДЕГ-ыг толгойлж байхад хамт ажиллаж байсан.

Энэ бүхнээс харахад Баянгол дүүрэг бараг тэр чигээрээ С.Эрдэнэ гэдэг хүний мэдэлд орсон гэж харагдаж байна. С.Эрдэнэ сайд өөрийн хүмүүсээ ийн шургуулаад зогсохгүй дүүргийн тамгын газарт мэргэжилтэн авахад хүртэл анкеттэй нь танилцдаг гэж байгаа. Ингээд бодохоор хоёр дээл нөмөрсөн энэ хүнд ийм ажил хийгээд явах зав цаг байна. Өөрөөр хэлбэл  тус дүүргийн засаг дарга нь Д.Оросоо гэх халхавч нөмөрсөн “С.Эрдэнэ” гэж харагдаж байгаа юм. За тэгвэл одоо Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны тухайд ямар асуудал байгааг хамт сонирхоцгооё.

2012 онд С.Эрдэнэ гишүүн сайдаар томилогдохдоо Отгонзундуйн Золзаяа нэртэй дүүгээ туслахаараа авчээ.

Б.Отгонжаргал ХАХНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга, С.Эрдэнэ сайдын эхнэрийн дотны найз.

Б. Отгонжаргалын дүү нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга хийдэг Б.Анар гэх залуу бий. Мөн дээр нь С.Эрдэнэ сайд яамтайгаа холбоотой арга хэмжээгээ өөрийнхөө эзэмшил бүхий  “Их Тамир” зочид буудалд зохион байгуулдаг гэх мэдээлэл байна. Тэр бүү хэл “За”  нэртэй өөрийнхөө телевизэд төсвөөс мөнгө гаргуулж, яамтай холбоотой мэдээ мэдээлэл сурталчилгаагаа хийлгэдэг тухай мэдээ ч бидэн ирсэн юм.

Энэ бүхнээс харахад С.Эрдэнэ сайд өөрийн хүмүүсээ өөд нь татдаг сайн талтай. Гэхдээ энэ бүхний цаана бүр том эрх ашиг явж байгааг үгүйсгэх аргагүй. Жирийн нэг хувийн компанид ороход ах дүү хамаатан садан, амрагийн холбоотой хүн байхгүй биз дээ гэж асуудаг нь “Монгол зан”. Гэтэл төрийн албанд бүр бүхэл бүтэн дүүрэгт ийнхүү “цус ойртсон” байдал байгааг юу гэж ойлгох бэ таминь ээ.

Нэмж хэлэхэд миний бие хувь хүний нэр хүнд, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал, төрийн сайдын албан тушаал гээд С.Эрдэнэ гуайн хийж байгаа ажил, карерт нь нөлөөлхийг үл хүсэв. Зөвхөн бодит байдал л энэ юм даа…

Жич: Үнэхээр үнэн эсэхийг та шалгахыг хүсч байгаа бол БГД-ийн ЗДТГ болоод дүүргийн сайтад хандаж болно.

У.Сэргэлэн

http://www.hunnu.mn/content/37413.htm


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 November 2015

Болохгуй хууль бус юм юу ч алга. Харин мундаг удирдагч байна.

Нэр: Gantumur said Огноо: 29 November 2015

Gantumuriinh ingeed l tsuvna daa bas:
Nasanbayar songuuliin menejer ni yaamand
Enhbat songuuliin mener ni shinjleh uhaanii park
Enkhbatiin ehner Entungalag shinjleh uhaan tehnolohgiin sand
Enkhtungalagiin duu ni MAA hureelend
Saidiin avgain duu tamir ni shinjleh uhaan tehnolohgiin sand

Нэр: Anonymous Огноо: 29 November 2015

Харин ч зугээр юм биш уу. Элдэв долоон шид нь бурдсэн, гарахаараа шуудайд хийсэн ухрийн эвэр шиг хэрэлдээд байдаг амбицтай хэдэн балай юм сонгосноос ингээд багаар нь сонгочихвол зугээр юм биш уу. Нэг гарт зангидагдаад ажил явуулахад сайн. Адуунд хуртэл азарга байдаг. Ийм тулдаа БГД бусдаас илуу хегжлее.

Нэр: гашуун Огноо: 29 November 2015

Хөгжих естой юм хөгжлиинхөө гольдорлоороо явж байгаа.2008-12онд тавигдсан зорилт төлөвлөгдсөн ажлууд хийгдэж байгаа.хийгдэх естой ажлууд.С.Эрдэнэ сайндаа хийгээгүй.эмнэлэг цэцэрлэг зам засварын ажлууд бүгд түрүүчийн засаглалын үед шийдэгдсэн байсан юмаа

Нэр: Zochin Огноо: 29 November 2015

Засаг дарга Оросоог мартжээ. Эрдэнээг өмгөөлөгч байсан өмгөөлөгч нь ш дээ

Нэр: Anonymous Огноо: 29 November 2015

Nogoo ATG-iin ashig sonirhliin huuli yasan be?

Heniig ni shalgaad heniig ni uldeedeg ve?

Ali bas hamaatang ni ajild oruulsan yum bol uu?

Нэр: Иргэн Огноо: 30 November 2015

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН БОЛГОСОН ГЭДЭГ ЧИНЬ Л ЭНЭ Ш ДЭЭ.

Нэр: Anonymous Огноо: 1 December 2015

Ingej bag burduulj bgaad hulgai hiideg shuu dee. Erdenee neg yam neg duureg muljij amidardag huvalz bol GENKO buhel buten ulsiig zalgih gej angalzaj bui mangas yumuu daa. Goshnogonuudiig bairand ni tavinaa gaigui

Нэр: bold Огноо: 2 December 2015

Эрдэнэ вантан Хан Уулынханд хайр зарлаад ахмадуудыг нь 7 хоногоор Тамир амралтандаа амрааж байгаа. Энэ мөнгө нийгмийн даатгалаас төлж байгаа нь ойлгомжтой.Хан Уулчууд Эрдэнэ вангийн дэд хошуу болох вий

Нэр: Anonymous Огноо: 13 May 2016

Erdenii utsan huuheldei Orsoo gej baigaadaa

Нэр: Мал Огноо: 13 May 2016

Малнууд бачуурч үхэх нь ээ. Хахх

Нэр: Anonymous Огноо: 13 May 2016

Za bitgii ingej bai l daa. Hiih yum aa hiij l bgaa hun sh dee. Heden balai nuhduus l deer sh dee. Tamiin togoonii ulger shig dandaa l sain yum hiij bgaa hunee ingeh yum

Нэр: Anonymous Огноо: 29 November 2016

Энэ дуурэгт сонгууль шударга яваагуй эрдэнэ ялагдвпл боон но илрэх учир сонгуулийн еронхий хороо эбий тусалж тэд ялсан дараа ялахыг зарья маш том шалгалт оруулах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих