Татарчууд Крымээс дүрвэж эхэлжээ

930b3aac75adc4eca1513c782cf73f88_LКИЕВ. /ВВС/. Украины Өрнөдийн талыг баримтлагч засгийн газар болон Крымын хойгийг Орост нэгтгэхийг хүсч буй уугуул оросууд хоорондын зөрчлийн улмаас үндэстний цөөнх татарчууд Крымээс нүүж эхэлжээ.

Украины өмнөд нутгийн Крымын Автономит Бүгд Найрамдах улсад байдал улам хурцдаж байна.

Баасан гарагт Украины баруун нутгийн Львов хотод жаахан хүүхдүүдтэй олон татар гэр бүл очжээ.

Аюулгүй байдалд маш их санаа зовж байсан учраас Крымээс зугатлаа гэж Львов хотод дөрвөн хүүхэдтэйгээ очсон  эмэгтэй  хэлэв.

Львов хотын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ хотод Крымээс 100 орчим татар гэр бүл очжээ.

Цаашид ч олон татар гэр бүл Крымыг орхих шинжтэй байна.

Г.Доржханд montsame


URL:

Сэтгэгдэл бичих