Америк пуужин тээгч хөлөг онгоцоо Хар тэнгис рүү илгээлээ
Америкийн цэргийн “Тракстон” пуужин тээгч хөлөг онгоц 7-ны өдөр Туркийн Боспорус тэнгисийн хоолойгоор дамжин Хар тэнгисийг зорьсон нь Украины Крымийн асуудлаарх Америк, Оросын маргааныг улам ширүүсгэв.
Туркийн хэвлэлийн мэдээлснээр, энэ бол өнгөрөгч долоо хоногийн дотор Боспорус хоолойгоор дамжин Хар тэнгисийг зорьж буй Орос, Украин болон Америкийн цэргийн дөрөвдэхь хөлөг онгоц бөгөөд тэдний цэргийн сургуулилт нь Крымийн асуудлаар Америк болон Орос хэн хэндээ буулт хийхгүй гэсэн байр суурьтай байгааг харуулж байна гэв.
\Д.Х\
URL: