Оросын түрэмгийлэл дэлхийн энх тайван байдалд аюул учруулж байна

8bc6758be8bebfa35f0f57111462527c_LКИЕВ. /Ukrinform/. Украины байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярьжээ. Цагаан ордны мэдэгдсэнээр, Оросын түрэмгийлэл дэлхийн энх тайван байдалд аюул учруулж байна гэдэгтэй хоёр улсын удирдагчид санал нийлж байна.

Оросын үйлдлүүд олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж хоёр улсын удирдагчид үзэж буйгаа мэдэгдэхийн сацуу Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэх нь маш чухал болохыг онцлон тэмдэглэжээ.

Мөн ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх, эдийн засгийн байдлыг тогтворжуулах сорилттой тулгарсан Украины засгийн газрыг ОУВС-аар дамжуулан дэмжиж, хамтран ажиллахад Вашингтон болон Токио бэлэн байна.

Г.Доржханд montsame


URL:

Сэтгэгдэл бичих