Хөвсгөлөөс шинэ мянганы “мянгуужин” тодорлоо
Өнгөрсөн сонгуулиар Хөвсгөл нутагт явдаг АТМ болтолоо алдаршин олон түмний итгэлийг худалдан авч гарч ирсэн Л.Энх-Амгалан гэх нөхрийг УИХ-ын тангараг өргөн гарын үсэг зурж байгаа гэрэл зургийг нь харчихаад Хөвсгөлд хужаа байсан юм уу гэж олон түмэн гайхаж байсан гэдэг. Тэгвэл шинэхэн суудалдаа заларч төрийн ордныхоо учрыг олдогтойгоо болсон Л.Энх-Амгалан саяхан тойрогтоо очиж том том мөнгө ярьсаар яваа гэнэ шүү.
Тэрбээр ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилсан малчны үнэмлэх тэмдэгийг: -Би санаачилсан хэмээн нүүрний хувиралгүй сайрхсан бол бүр сүүлдээ УИХ-ын гишүүдийн дунд явуулсан судалгаа, ажил дүгнэлтээр би 1-р байранд шалгарсан гэж ам мэхээр ард иргэдээ өөртөө татах гэсэн оролдлого хийж явжээ.
Үүнд нь дургүйцсэн хүмүүс эргүүлээд Л.Энх-Амгалангийн өөдөөс Хөвсгөлд Амлалт Нэхэх Ард түмний Хөдөлгөөн өрнүүлжээ. Тэрбээр сонгогдохдоо Улаанбаатарт Хөвсгөлийн оюутан залуусын оюутны дотуур байр барина. Төр засгийн хийгээгүй ажлыг би мөнгө гаргаад гүйцэлдүүлчихнэ, сум болгонд ажлын байр бий болгоно гэсээр, ярьсаар байтал нь 2 жил нь болчихоод байхад шав ч үгүй, цаасан дээрхи хар зураг ч үгүй болчихоод аргаа ядсан Хөвсгөлчүүд “шинэ мянганы мянгуужин” гэсэн цол тэмдэг зоос гоёлын үйлдвэрт захиалахаар мөнгө цуглуулж явна гэнэ шүү. Хөвсгөлчүүд ээ! гэж мөн ч шооч хүмүүс шүү.
Эх сурвалж: www.assa.mn
URL: