“L хаус”-ын байранд охидын биеийг хүчээр үнэлүүлж байжээ
Хас Монгол”, “Цагаан хас” бүлгэмийнхэн өнөөдөр монгол эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хар тамхи болон бусад гэмт үйлдлийн эрсдлээс сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл хийж, гэмт хэргийн чанартай баримтууд дэлгэлээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хуучнаар “Модны хоёр”-ын хажуугийн “L хаус” гэх худалдаа, үйлчилгээ бүхий байрны хонгил дахь саунд н.Отгоо гэгч эмэгтэй өдөр бүр арав гаруй охины биеийг нь үнэлүүлдэг аж.
Иргэн н.Отгоо саундаа охид, бүсгүйчүүдийг хэрхэн бэлгийн дарамтад өртүүлж, биеийг нь үнэлүүлж байсныг дүрс бичлэгээр баримтжуулж авсан байна.
Уг үйлдлийг бүлгэмийн гишүүдийн зүгээс баримтжуулан дүрсийн хамт хавсарган, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгөөд байгаа аж.
Мөн “Хас Монгол”, “Цагаан хас” бүлгэмийнхэн ийм төрлийн үйл ажиллагаатай газруудад холбогдох албаныхныг хяналт шалгалт хийхийг сануулсан юм.
URL: