Н.Алтанхуягийг огцрохыг шаардлаа
Эвслийн Засгийн газар ууган нэрээ сэргээгээд удаагүй байгаа МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэдгийг “Ардчилсан намын шинэчлэл хөдөлгөөн”-ийнхөн өчигдөр зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.
МАХН-тай гэрээ байгуулсан талаар хоёр талын гарын үсэг зурсан гэрээ байгааг тодотгосон юм. Мөн намын дарга Н.Алтанхуягийг огцрохыг шаардав.
Ийн шаардах болсон шалтгаанаа дарга нь өөрийн үзэл бодлоор ардчиллыг тайлбарлаж, албан тушаалын суудал руу шургачин, ардчилсан намын сөрөг хүчний байр суурийг ганхуулсан гэнэ.
МАХН МАН болж өөрчлөгдсөн ч эвслийн Засгийн газрын байгуулсан гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй талаар МАН-ын удирдлагууд хэлсэн. Үүнийг нь АН-ын удирдлагууд ч хүлээн авсан гэхэд болно. Харин удирдлагуудын энэ байдал гишүүдэд нь таалагдсангүй.
МАХН-тай АН нэг хөнжилд шургаснаар муу нэр зүүсэн хэмээн хөдөлгөөнийхөн сануулж байв. Иймээс эвслийн Засгийн газраас хөөгдөхөөс өмнө өөрсдөө гарах ёстой. Мөн үлдсэн хугацаанд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, хууль бус олон бусармаг явдлыг дэлгэх хэрэгтэйг ч онцлов.
Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг угтан ийн хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргын суудлаа тавьж өгөхийг сануулж буй хэрэг гэнэ.
Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
URL: