Төрийн өмчийн хорооноос сургалт зохион байгуулж байна

IMG_0756Төрийн өмчийн хорооноос 2014 оны 03-р сарын 05- 11-ний хооронд “Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа”  сэдэвт сургалт семинарыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Аймгуудын Өмчийн харилцааны газар, албадын удирдлага, холбогдох мэргэжилтэнүүдэд    зохион байгуулж байна.  Сургалт семинарын хүрээнд  Мэдээ тайлан хүлээн авах, ҮСХ-нд хүргүүлэх мэдээ тайлан авах,  ТӨХ-ноос мэргэжил арга зүйн зөвлөгөө  өгөх Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамж, түүний бүрдүүлэлт, дүүргэлт, бусад асуудлуудын талаар ТӨХ-ны мэргэжилтэнүүд сургалтуудыг явууллаа. Мөн Төрийн зарим байгууллагууд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний Аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний архивын газрын мэргэжилтэнүүд  сургалт мэдээлэл хийж, аргазүйн зөвлөгөө зөвлөмжүүдийг өглөө. Сургалт   Төрийн болон  Орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамж, түүний бүрдүүлэлт, дүүргэлт, анхаарах асуудлууд сэдвээр, Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн албанаас орон нутгийн өмчийн харилцааны чиглэлээр туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнөөр үргэлжлэн явагдах юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих