Янхандалт болж буй сауны газруудыг хаалга гэв

31zxz
Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд “фашист”-ууд хэмээгдэх болсон “Хас Монгол, “Цагаан хас” бүлгэмийнхэн мэдээлэл хийлээ. Тэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Мартын 8”-ыг тохиолдуулан Монгол эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хар тамхи болон бусад  гэмт үйлдлийн эрсдэлээс сэрэмжлүүлэх үүднээс  зарим баримуудаа  дэлгэсэн юм.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хуучнаар “Модны хоёр”-ын хажуугийн “L хаус” хэмээх худалдаа, үйлчилгээ бүхий байрны хонгил дахь саунд  н.Отгоо гэгч эмэгтэй  өдөр бүр арав гаруй охидыг авчирч бусад биеийг нь үнэлүүлдэг юм байна. Н.Отгоо урьд нь ийм хэргээр цагдаагийнханд шалгагдаж, шүүхээс гурван жилийн тэнсэн хянах ял шийтгүүлж байжээ.

Гэтэл тэр одоо болтол энэхүү хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Дээрх бүлгэмийнхэн н.Отгоо гэгч нь  саундаа охид, бүсгүйчүүдийг хэрхэн бэлгийн дарамтанд  өртүүлж, биеийг нь  үнэлүүлж  байсныг дүрс бичлэгийн камериар бичиж, цөөн тоогоор сидид хувилж авсанаа  сэтгүүлчдэд тараасан  юм.

Отгоо гэх энэ эмэгтэйг тэд цагдаагийн байгууллагад мэдүүлсэн, эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар хорих ял оноох хэрэгтэй  гэж байлаа.  Мөн “Иймэрхүү үйл ажиллагаатай бүх сауны газруудыг хаалгана, Монгол цус, Монгол ёс заншил, газар шороо, эмс охид минь ариун дагшин байх  ёстой”  гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих