Утааны асуудлыг нарны эрчим хүчээр шийдэх аргыг боловсруулж байна
Манай улсын нийслэл Улаанбаатар хотыг “Улаанбаатар биш Утаанбаатар боллоо” хэмээх болсон нь томоохон асуудал болж, өнөөдөр нийгэмд утааны асуудлыг нилээдгүй ярилцах болсон. Энэ нь ч бараг үнэн болоод удаж байна.
Шинэчлэлийн засгийн газар энэхүү утааны тухай олон арга хэмжээ авч байгаа боловч өнөөдөр яг тодорхой шийдэлд хүрээгүй байгаа билээ. Намар өвөл нь яригдаад л хаврын урь ороод дулаараад ирэхээр мартаж орхидог өнөө асуудлыг энэ жил нийлээдгүй нухацтай авч үзэж багйаа бололтой. Учир нь жилийн жилд л ярьдаг энэ зүйл хэрэгжсэн зүйлгүй зүгээр л хэн нэгэн улс төрчийн сонгуулийн PR болдог гэхэд болно.
Улаанбаатар хотын гэр хороолол хэмээн нэрлэдэг хотын захын гэр хорооллуудын өвлийн цагаар түлдэг нүүрс, хуучин дугуй мэтийн зүйлс нь хотын утааны нилээдгүй хувийг эзэлдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гэж утаагүй, төслийн зуух хэмээгчийг бүтээсэн нь амьдрал дээр тийм ч амархан утааны асуудлыг шийдэж чадаагүй юм.
Харин өнөө жилээс нарны эрчим хүчээр гэр болоод өвлийн байшинг халаах аргыг хайж байгаа аж. Ингэхдээ улаанбаатарын хоёр айл, Эрдэнэт хотын хоёр айл дээр туршилт хийж байгаа бөгөөд туршилтын хугацаанд уг төхөөрөмж нарны илчлэг, тусгалын тунгалаг байдал, төхөөрөмж дээр тогтсон тортог зэргээс хамаарч 21-50 хүртэлх хэмийн дулаан гаргаж байгаа гэнэ.
Туршилтын хүрээнд өдрийн цагт нарны эрчим хүчийг ашиглан дулаан агаар гаргах төхөөрөмжийг монгол гэр, өвлийн байшинд суурилуулснаар нүүрсний хэрэглээг 1/3-ээр бууруулж болохыг тогтоожээ.
Ч.Мөнхбат /bolod.mn
URL: