Украйны хямрал дэлхий дахины анхааралд байсаар байна

украйнУкрайны хямрал дээд хэмжээнд хүрсэн төдийгүй улс орнуудын анхаарлын төвд ороод байгаа билээ. Сарын өмнө Украйны сөрөг хүчний удирдагчид Оросын талыг баримтлагч Ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн эрхээс унагасны дараа Киев хотод шинэ засгийн газар байгуулсан юм.

Гэтэл өнөөдрийг хүртэл Виктор Януковичийг Украйны хууль ёсны ерөнхийлөгч хэмээн үзэж байгаа нь барууны орнуудын дургүйцлийг хүрээд байгаа аж. Мөн Харьков хотод өчигдөр Украйны хямралд авч байгаа Оросын эрх баригчдын цэргийн арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Жагсагчид үндэсний яруу найрагч Тараса Шевченкогийн хөшөөн дээр цуглажээ. Тэд гартаа “Харьков бол Украйны газар нутаг”, “Бидний газар нутгаас гараа тат” гэсэн үгс бичсэн самбар барьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путинээс дайн өдөөхгүй байхыг шаарджээ.

Мөн түүнчлэн Украйны тал буюу Крымийн шинэ засгийн газар Оросын эрх баригчидтай энхийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм. Украйны талаас Петр Порошенко энэхүү ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэрээр “Манай засгийн газар Оросын засгийн газартай холбоо тогтоохын тулд шургуу ажиллаж байна. Өнөөдөр манай батлан хамгаалах яамны сайд болон Оросын батлан хамгаалах яамны сайд нарын хооронд хийгдэж байгаа гэрээний эхний гарын үсгүүд зурагдсан. Харамсалтай нь, энэ бол энх тайвны хэлцэл биш. Одоогийн байдлаар, Оросын талаас ямар ч итгэл найдвар харагдахгүй байна. Гэхдээ бид энхийн гэрээ байгуулахын төлөө бүх боломжийг ашиглах болно” хэмээн хэлжээ.

Түүнийг ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй хэмээн улс төрийн шинжээчид таамаглаж байна.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих